ШУА-ИЙН ФИЗИК, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬТАЙ “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА.
2022 оны 6 дугаар сарын
9-нд Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич
Ж.Даваасамбуу, Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн захирал,
профессор Д.Заяабаатар нар "Хамтран ажиллах санамж бичиг"-т гарын
үсэг зурлаа.
“Хамтран ажиллах санамж бичиг" –ийн хүрээнд магистр,
докторын сургалтанд судлаачдыг хамруулах, ахисан түвшний мэргэжлийн хичээлийг
эрдэм шинжилгээний ажилтнуудаар заалгах, лабораторийн тоног төхөөрөмжийг
харилцан ашиглах, шинжилгээг хөнгөлөлттэй тарифаар хийлгэх, өндөр түвшний
судалгааг хамтран хэрэгжүүлэх, шинжлэх
ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацыг нэвтрүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, гадаад,
дотоодын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулах зэрэг хамтын
ажиллагааны чиглэлийг тогтоон, хэрэгжүүлэхээр харилцан тохирсон байна.