2023 оны 5 дугаар
сарын 22-30-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “АЗИЙН ФИЗИКИЙН XXIII ОЛИМПИАД” -ыг угтан Монгол улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам,
Боловсролын Ерөнхий Газрын дэмжлэгээр Улаанбаатар хот, 21 аймагт Физикийн
шинжлэх ухааныг сурталчлан таниулах, ЕБС-ийн физикийн багш, сурагчдад зориулсан
физикийн сургалт явуулах аян 2023 оны
01-р сарын 25 -наас 4-р сарын 30 -ны хооронд зохион байгуулагдана.
Энэхүү аян 2023
оны 1 дүгээр сарын 23-25 -нд Дархан-Уул
аймгаас эхэлж байгаа бөгөөд Дархан-уул аймагт ШУА -ийн Физик,технологийн
хүрээлэнгийн Онол ба Их энергийн лабораторийн эрхлэгч, доктор Ц.Энхбатаар
ахлуулсан МУИС, ШУТИС, МУБИС, “Шинэ үе” сургуулийн багш нар, ШУА -ийн Физик,
технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын баг хичээл зааж, танин мэдэхүйн лекц уншин,
физикийн сонирхолтой туршилт явуулна.