Физик, технологийн хүрээлэнгийн Материал судлалын
салбарын ЭШДэА Лхагважавын Сарантуяа “Литийн ионы батарейн анодын материал
шпинел Li4Ti5O12
нэгдлийн
судалгаа” сэдэвт бүтээлээр 2020 оны 01 сарын 31 өдөр физикийн ухааны доктор (Ph.D) –ын зэргийг амжилттай хамгааллаа.
Л.Сарантуяа таны цаашдын эрдэм судлалын зам гэрэл
гэгээтэй, дардан байж, улс эх орныхоо хөгжилд шинэ мэдлэг, шинэ технологийг
түүчээлсэн эрдэмтэн болохыг хүсэн ерөөж эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт
хүсье.
Физик, технологийн хүрээлэнгийн
хамт олон
2020.02.03