ИОДОНИУМ БА МӨНГӨНИЙ КАТИОН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛИЙГ АНХ УДАА БАТЛАН ХАРУУЛАВ
Юуваскилагийн их сургуулийн профессор Кари Риссанен
(Финлянд), Балеарын арлуудын их сургуулийн профессор Антонио Фронтера нараар
удирдуулсан олон улсын судалгааны баг эерэг цэнэгтэй иод (иодониум гэж
нэрлэгддэг) нь мөнгөний катионтой (Ag+) харилцан үйлчлэхдээ хүчтэй
электростатик түлхэлцлийн хүчийг давж харилцан үйлчлэлд орох чадвартайг
нотоллоо. Энэхүү судалгаа нь 2021 оны 2-р сарын 8-ны өдөр Chem сэтгүүлд
онлайнаар нийтлэгджээ.
Бид иод (I-) нь мөнгөтэй (Ag+) хүчтэй харилцан үйлчлэлд ордог болохыг
сайн мэднэ. Жишээбэл AgI нь электростатик таталцлын хүчнийхээ ачаар хамгийн муу
усанд уусдаг органик бус давсны нэгт тооцогддог. AgI-ийн үүсгэх талст бүтэц нь ерөнхийдөө
мөсний бүтэцтэй төстэй учир хиймэл бороо (үүл тариалах) хийхэд ашигладаг.
Гэсэн хэдий ч иодониум (I+) болон Ag+-тай
ямар хүчээр холбогдож болохыг одоог хүртэл олж нээгээгүй байсан юм. Олон улсын
хамтарсан судалгааны баг эерэг цэнэгийнх нь дотоод электростатик түлхэлцлийн
хүчийг давуулж чадсанаар I+ ба Ag+ ойртуулан холбоос оруулж молекулын комплексыг
амжилттай гарган авч чаджээ. I+···Ag+ харилцан үйлчлэлийг
хатуу болон шингэн төлөвт хоёуланд нь байгааг батлан харуулж
чадсан нь гайхалтай.
"Энд иодын атом нь эерэг цэнэгтэй катионтой ч гэсэн
Ag+ -д өөрийн чөлөөт электроноосоо ганц хос электроноо өгөх
чадвартай байгааг харуулжээ. Тиймээс иод олон эсвэл цөөн электронтой байх шинж
чанараас үл хамааран Ag+-т өгөх электрон нь хязгааргүй юм" гэж Юуваскилагийн
Их сургуулийн профессор Кари Риссанен хэлжээ.
Мэдээг бэлтгэсэн: Материал судлалын салбарын ЭШДэА Т.Бадамхатан
[1] https://phys.org/news/2021-02-interaction-iodonium-silver-cation.html
[2] Shilin Yu et al, A
"nucleophilic" iodine in a halogen-bonded iodonium complex manifests
an unprecedented I+···Ag+ interaction, Chem (2021). DOI: 10.1016/j.chempr.2021.01.003