LIGO БА VIRGO'S ГРАВИТАЦЫН ДОЛГИОНЫ ТОО 6 САРЫН ХУГАЦААНД 4 ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Одоогоор эрдэмтэд гравитацын долгионы 50 тохиолдлыг бүртгэж аваад байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь хоорондоо мөргөлдөж нэгэн цул болохоос өмнө хоёр хар нүх хэлбэртэйгээр эргэлдэж байдаг.
Зургаан сарын хугацаанд эрдэмтэд гравитацын долгионы 39 тохиолдлын бүртгэж авсан. Хоёр хар нүх нь нэгдэж нэг болох орон зай цаг хугацааны агшилт болон суналтаас долгионууд үүсдэг. 10 сарын 28-нд хамтын үйл ажиллагааны вебсайт болон arXiv.org дээр байрлуулсан хэд хэдэн судалгаагаар LIGO болон VIRGO'S төвийн туршилт хийсэн эрдэмтэд энэ тухай мэдээлэв. Мэдэгдэж буй гравитацын долгионы тохиолдлын тоо 50 хүрсэн. 2019 оны 4-р сараас 10-р сар хүртэл ажиглалт хийж олж авсан өгөгдөл нь эрдэмтэд гравитацын долгионыг тодорхойлоход илүү дөхөм болгосон. 2015 онд энэхүү судалгааг хийж эхэлснээс хойш зөвхөн 11 тохиолдлыг бүртгээд байсан юм. АНУ – ын Лазерийн интерферометрийн гравитацын долгионы ажиглалтын төв буюу LIGO болон Италийн Virgo төв байгуулагдсанаар гравитацын долгионыг ажиглах судалгаа эрс хурдассан. Хар нүхнүүд хоорондоо мөргөлдөхөд ихэвчлэн долгион үүсэх ба цөөн хэдэн мөргөлдөөнд нейтрон одууд оролцсон ба одууд дэлбэрэхэд хүнд цөмүүдүүсдэг. Таталцлын долгион бүртгэгчид зарим үзэгдлийг өмнө нь тус тусад нь мэдээлэлж байсан, хамгийн том хар нүхний мөргөлдөөн (SN: 9/2/20), хар нүх нь нейтрон болон хар нүх гэж ялгах боломжгүй биеттэй мөргөлдсөн мөргөлдөөн (SN: 6/23/20) зэрэг юм.
Түүнээс гадна зарим нэгдэж буй хар
нүхнүүд маш том хэмжээтэй, хурдан эргэлдэж байна гэж” LIGO төвийн
хамтын үйл ажиллагааны гишүүн Нью-Йоркийн Рочестерийн Технологийн их сургуулийн
астрофизикч Richard O’Shaughnessy хэлэв. Энэ бол “урьд өмнө ажиглагдаж байгаагүй үнэхээр
анхаарал татахуйц үзэгдэл юм” гэж тэрээр хэлэв. Энэхүү мэдээлэл нь
хар нүхнүүд мөргөлдөхөөс өмнөх үйл явдлыг ажиглахад тусална (SN: 6/19/16).
https://www.sciencenews.org/article/ligo-virgo-gravitational-wave-quadruple-black-hole
Мэдээ бэлдсэн: ЭШДаА Т. Лхагважав / ОИЭФC, магистр/