Вэбсайтын цэс
“Прогресс-2019”
“Прогресс-2019”

Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Прогресс-2019” Оны Шилдэг Залуу Судлаач шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал 2019.11.30 өдөр Төрийн ордонд  болж өндөрлөлөө.

Уг хурлыг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос (НАМЗХ) санаачилж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Залуу багш нарын холбоо, Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтран “Нийгэм, эдийн засгийн хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд салбар хуралдааны шилдэг судлаачдыг шалгаруулав.

Эхний шатанд 26 бүтээл ирснээс хоёр дугаар шатанд 13 бүтээлийг сонгон шалгаруулж илтгэл хэлэлцүүлснээс ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн ЭШДА Ц.Банзрагч нь “Агаарын молекулыг ионжуулж үүл үүсэх процессыг хурдасгах технологийн судалгаа” сэдвээр оролцож Салбар хуралдааны шилдэг судлаач, 500,000 төгрөгийн судалгааны грант хүртсэн.



Бусад мэдээлэл