АЛСЫН ЗАЙНААС АВСАН 3D ЗУРАГ
Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Пан Жианвэй, Шү Фэйху нараар ахлуулсан багийнхан өндөр хүчин чадал бүхий оптик төхөөрөмж болон шуугиан дарах шинэ технологийг ашиглан дан фотоны LiDAR(light detection and ranging) аргыг ашиглан өндөр уулын 3D зургийг гаргажээ.
Сүүлийн жилүүдэд биетийн өндөр чанартай 3D зураглалыг
гаргахын тулд LiDAR зураглалын аргыг ихээхэн ашигладаг болсон. Дан фотоны LiDAR
арга нь детекторт ганцхан фотон хүлээн авахад л хангалттай байдгаараа давуу
талтай.
Судлаачид эхлээд хүлээн авах оптикийг сайжруулж эхэлсэн.
LiDAR системийг дамжуулагч ба хүлээн авах цэгүүдийг илүү нарийвчлалтай
таарахаар тохируулж, өндөр чанарын зураглал гарган авах тал дээр илүү
ажилласан.
Хүлээн авч буй орчны шуугиан ихтэй дохионоос гол дохиог
ялгахын тулд 19.3%-ийн мэдрэх чадвар бүхий SPADetector-ийг хөгжүүлсэн. Үүний
дараа шуугианыг дарахын тулд дулааны шүүлтүүрийн техникийг ашигласан. Энэ
техник нь шуугианыг даруй 50 дахин багасгасан байна.
Дээрх техникүүдийн ашиглан дараах зургийг гарган авсан.
Зурагт a) Үзэгдэх
гэрлийн мужийн камераар авсан зураг b) гүний (depth) зураглал c) 3D зураглал
Мэдээ бэлтгэсэн: Хэрэглээний Физикийн салбар ЭШДА П.Батцэнгүүн