ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг “Олонлог” сургуулийн захиалгаар “IB diploma: Physics” номыг орчууллаа. ФТХ-ийн салбарын эрхлэгч, доктор Ц.Энхбатаар ахлуулсан эрдэмтдийн багийн орчуулсан тус бүтээлийг “Олонлог академи” сургууль 2 боть ном болгон хэвлүүлсэн байна.
“IB diploma-Physics” сурах
бичиг нь 16-19 насны сурагчдад зориулсан IB syllabus буюу International Baccalaureate боловсролын хөтөлбөрийн дагуу бичигдсэн юм. Энэ хөтөлбөрөөр сурагчид хэл шинжлэл ба уран зохиол, бие хүн ба нийгэм,
математик, урлаг, шинжлэх ухаан, хэл гэсэн 6 салбарын мэдлэгийг олгож, өргөтгөсөн эссэ (extended essay), онолын мэдлэг (theory of knowledge), бүтээлч байдал, үйл ажиллагаа ба үйлчилгээ
(creativity, action, and service) гэсэн гол зарчим дээр тулгуурлан хичээллэдэг. Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролд нэвтрүүлэх олон улсын
шаардлагыг хангасан бөгөөд дэлхийн олон их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн байна. Мөн IB нь өөдрөг үзэл болон нээлттэй
сэтгэлгээгээр хандах хандлага, өөрсдийн хувь хүндээ итгэх итгэл, ёс
суртахуунтай шийдвэр гаргадаг, нийтлэг нигүүлсэнгүй сэтгэлээр бусадтайгаа
нэгддэг мөн бодит ертөнц болон төвөгтэй нөхцөл байдалд тэд сурсан зүйлсээ ашиглахад бэлтгэгддсэн байх гэх зэрэг бүх талын
мэдлэгтэй сурагчдыг бэлтгэн гаргахад туслах зорилготой.
Олон улсын бакалаврын дипломын (IB Diploma) физикийн хичээлд зориулсан
зургаа дахь удаагийн энэхүү хэвлэл нь 2016-2022 оны шалгалтын хөтөлбөрийн бүх агуулгыг
бүрэн хамруулснаараа онцлог юм. Энэхүү номын эхний 8 бүлэг нь
физикийн ерөнхий суурь мэдлэгийг олгоно. Ахисан түвшний сэдвүүдийг 9-12 дугаар бүлэгт нэмж оруулсан. Бүлэг доторх сэдэв бүр суралцах зүйлсийн товч
агуулга болон чиглэл өгөх хураангуйгаар эхэлнэ. Сэдэв бүрт байгаа жишээ
ажлуудыг сайн ойлгох нь шалгалтыг амжилттай давах хамгийн чухал хүчин зүйл
болно. Бүлэг, сэдэв бүрийн төгсгөлд
өөрийгөө шалгах тест, шалгалтын асуултууд орсон. Онолын мэдлэг гэсэн
хэсгийг бүлэг болон сэдэв бүрт оруулж өгсөн. Энэ нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, юу сурснаа
олон талаас нь нотлон үзүүлэх гэх зэрэг чадварыг
сайжруулдаг юм. Мөн Физикийн
нээлтүүд ямар санаанаас хэрхэн урган гарсан тухай энэ хэсэгт дурьдах болно. Бүлэг, сэдэв бүрийн төгсгөлд “Шинжлэх ухааны мөн чанар”
гэсэн хэсгийг оруулж өгсөн. “Шинжлэх ухааны мөн чанар" нь тус физикийн хичээлийн
хүрээнд шинжлэх ухааны онолууд хэрхэн бодит амьдралтай холбогддог тухай авч үзнэ.