Энэхүү үл мэдэг өөрчлөлт нь тольнуудаас ойж ирэх гэрлийг бүртгэх детекторт бүртгэгдэнэ. Хуурмаг дохионоос сэргийлэхийн тулд бусад төрлийн нөлөөлж болох дохионуудыг жишээлбэл галт тэрэг явж өнгөрөх чичиргээ, газар хөдлөлт зэргээс бий болох нөлөөг багасгах шаардлагатай ба детекторууд нь маш өндөр нарийвчлалтай тохируулагдсан байхаас гадна хэмжилтийн үнэн бодит байдлыг бататгах зорилгоор Америкийн Нэгдсэн улсын Livingston Louisiana, Hanford Washington хэмээх хоёр мужид төхөөрөмжийг байрлуулжээ.
Хэмжилтийн нарийвчлалыг хангалттай өндөр хэмжээнд байлгахын тулд тольнууд болон лазер үүсгүүрүүд, детекторыг вакуум хоолойд хөндий байрлуулдаг. Хэдий тийм ч толинд бага зэрэг шүргэх төдийд л тохиргоо алдагдах аюултай тул бүх ажиллагааг компьютерийн тусламжтай автоматжуулжээ.
Мөн түүнчилэн тэнгэрт үзэгдэх сарны байрлал ч мөн бага зэргийн нөлөөг бий болгодог тул өдөр бүр тольнуудын байрлалыг нягтлан шалгаж, дахин тохируулж байдаг. Хос детекторууд цаг минут бүрд өгөгдлийг бүртгэж авах ба хоолой тус бүр нь 4 километрийн урт юм. Хоолойн урт хэдий чинээ урт байна төдий чинээ өндөр нарийвчлалтай хэмжих боломжийг нэмэгдүүлдэг байна. Мөн түүнчлэн эх газрын зүгээс бий болох чичиргээ гэх мэт нөлөөлөх аюулыг багасгах зорилгоор сейсмографик багажууд ажиллаж байдаг. Эдгээр нь газрын гүн болон гадарга дээр бий болох бүхий л төрлийн чичиргээг бүртгэн авч компьютерт оруулан тооцсоноос хуурмаг дохио бүртгэн авахаас урьдчилан сэргийлнэ. Хэрвээ эдгээр сейсмографик багажууд үгүй бол жинхэнэ гравитацийн долгионыг хуурмаг дохионоос салгах боломжгүйд хүрэх юм. Мөн сейсмографикуудын тусламжтай лазер үүсгэгчийн өөрийнх нь чичиргээг хүртэл тооцоолон хасах шаардлагатай. Гэсэн хэдий ч LIGO-г ажиллуулдаг хэдэн зуун ажилтанд асуудал улгарсаар л байдаг, жишээ нь гэнэтхэн Японд Цунами боллоо гэхэд энэ нь хэмжилтийн үр дүнд маш хүчтэй нөлөөлж болно. Магадгүй та LIGO-с нэг метрийн зайнд амьсгалаа түгжин зогссон ч LIGO таны судсаар гүйх цусны эргэлтийн чичиргээг ч мэдрэх чадвартай юм.
Зураг 1. Одоогоор ажиллаж буй LIGO төхөөрөмжийн байрлалууд.
Зураг 2. Гравитацийн Долгион бүртгэгч лазер интерферометр төхөөрөмж нь хөндлөн байрласан тус бүр 4 км-н урттай хоолойнуудаас бүтнэ.
Мэдээллийг бэлтгэсэн:
Б.Билгүүн