Мичиганы их
сургууль (The University of Michigan) нь 4.8 сая долларын үнэ Dell EMC кластер
худалдан авлаа. Dell
EMC кластер нь холболтондоо HDR InfiniBand зэрэг хамгийн сүүлийн үеийн суперкомпьютерийн
технологиудыг ашигласан байна.
Шинэ кластер компьютерийг “Их нуурууд”(great lakes) гэж нэрлэнэ. Энэхүү шинэ кластерыг
тус сургуулийн судлаачид ашиглах ба одоогоор ашиглаж байгаа FLUX суперкомпьютерийн оронд ашиглана. FLUX cуперкомпьютерийг 300 орчим төслийн 2500 хэрэглэгчид
ашиглаж байна. FLUX cуперкомпьютер нь Haswell, Sandybridge болон Nehalem –ын Xeon төв процессор болон NVIDIA компани K20, K40 болон TITANX график картуудаар тоноглогдсон.
“Их нуурууд” нь сансар судлалын инженерчлэлээс эхлээд машин сургалт, молекулын динамик, геном, эсийн биологи зэрэг олон төрлийн хэрэглээг дэмжихэд чиглэгдэнэ. Dell EMC нь HPC тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэгчид, тэргүүлэх үйлдвэрлэгч болох Mellanox, DataDirect Networks (DDN), болон NVIDIA хамтран ажиллана. NVIDIA-ийн хувьд тэд магадгүй Tesla V100 график картыг нийлүүлэх байх таамаглал байгаа. Энэ нь машин сургалтын чиглэлийн судлаачид ашиглагдана. DataDirect Networks (DDN) хувьд, Тэд мэдээлэл хадгалалтад нь GRD-ийн 14KX болон Infinite Memory Engine (IME) нийлүүлнэ.
Мичиганы их
сургууль мэдээлэлд дурдагдаагүй зүйл нь CPU-ийн нийлүүлэгч юм. Хүмүүс таамаглах даа Intel үзэж байгаа Учир нь
кластер (C6420 тооцоолсон зангилаа, R640 өндөр санах ойн зангилаа болон R740
GPU зангилаа) бүгд PowerEdge зангилаа байдаг тул Xeon хэсгүүдэд spec'd байдаг.
Intel-ийн талаар дурдахгүй байгаа нь шинэ кластерт "Cascade Lake"
Xeon процессорыг ашиглаж магадгүй юм.
“Их нуурууд” нь
Mellanox HDR InfiniBand-ээр холбогдсон байх бөгөөд энэ нь сүлжээнд мэдээлэл дамжуулах хурд нь секундэд 200
гигабитаар байх бөгөөд өнгөрсөн үеийн EDR технологиос хоёр дахин хурдан бөгөөд FLUX-д хэрэглэгддэг QDR тоног төхөөрөмжийн мэдээлэл хурднаас тав дахин их юм.
Шинэ сүлжээний
төхөөрөмжүүд болох Mellanox-ийн ConnectX-6 адаптер, Quantum switches болон
LinkX кабелиуд ашиглана. Мичиганы их сургуулийн “Их
нуурууд” нь
дээрх технологийг ашигласнаар дэлхийн анхны
HDR холболтыг ашигласан
кластер болно.
HDR-д суурилсан өөр нэг кластер нь 2019 оны зун ашиглалтад орох TACC (The Texas Advanced Computing Center) супер компьютер болох Frontera юм. Frontera нь Dell EMC кластер юм. 60 сая долларын үнэтэй, ойролцоо 36 петаплопсын хурдтай системийг бий болгох нь Мичиганы их сургууль төлөвтэй байгаа тул $ 4.8 сая доллараар Frontera системийг бодвол харьцангуй бага үзүүлэлттэй байх болно.
Эх сурвалж: https://www.top500.org/news/university-of-michigan-to-upgrade-hpc-capacity-with-new-cluster/
Мэдээ бэлтгэсэн: Информатикийн салбар, ЭША У.Батхишигт