Вэбсайтын цэс
Шинэ бөөм нь ертөнцийн нууцыг тайлах түлхүүр болох уу?
Шинэ бөөм нь ертөнцийн нууцыг тайлах түлхүүр болох уу?

Бээжингийн электрон позитроны хоёрдугаар үеийн хурдасгуур (БЭПХ-II) дээрх гуравдугаар үеийн Бээжин электрон спектрометр (БЭСIII) детекторын тусламжтайгаар БЭСIII олон улсын хамтын ажиллагааны судлаачид 2019 оны 2 сарын 11-ний өдөр J/ψ бөөмийн 10 тэрбум дахь тохиолдлын тоон мэдээллийг бүртгэж авсан. Эдгээр тоон мэдээллийг ашиглан ертөнцийн үзэгдэх массын ихэнх хувийг бий болгодог хүч, нийлмэл бөөмсийн системүүд үүсэн бий болох нөхцөлийг бүрэлдүүлдэг хүчтэй харилцан үйлчлэлийн процесс хэрхэн явагддаг талаарх нууцыг тайлах боломжтой гэж үзэж байна.

J/ψ бөөм нь чарм болон античарм кваркаас тогтдог адрон бөгөөд маш богино амьдрах настай (7.2×〖10〗^(-21) с) болохоор БЭСIII детектор түүнийг шууд бүртгэж чаддаггүй. Иймээс богино настай бөөмсүүдийг бүртгэхдээ тэдгээрийн тогтвортой бөөмсүүд рүү задарсан үеийн бөөмсийг бүртгэн авч хадгалагдах хуулиудыг ашиглан тогтоодог.



















Зураг 1. e^- e^+→J/ψ→π^+ π^- e^- e^+ задралын үеийн цэнэгт бөөмсийн детекторт бүртгэгдсэн мөр

Энэхүү асар их тоон мэдээлэл нь маш бага хэмжээстэй (〖10〗^(-15) м) орон зайд ертөнцийн шинж чанарын нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэх боломжийг бидэнд олгож байна. Ингэснээр квант ертөнцийн физикийг тайлбарладаг эгэл бөөмийн физикийн Стандарт загварын онолоор тайлбарлаж чадахгүй байгаа зарим асуудлуудад хариулт өгч чадахуйц болж байгаа юм. Ийм нээлт болвол эгэл бөөм болон цөмийн физикт томоохон хувьсгал болно гэж эрдэмтэд үздэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tandemlab.uu.se/news/newspage/?tarContentId=775162 , http://bes3.ihep.ac.cn/doc/3313.html холбоосуудаар орж үзнэ үү.

 

Мэдээ бэлтгэсэн: ФТХ, ОИЭФС-ын ЭШДаА Г. Оюунжаргал


Бусад мэдээлэл