Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн хорооноос 2019 оны физикийн салбарын шагналыг манай ертөнцийн хувьсал болоод огторгуйд
эзлэх дэлхийн байр суурийг тодорхойлсон хувь нэмрийг нь үнэлж гурван эрдэмтэндхоёр
хуваан олгожээ. Үүнд нэг хагасыг “космологийн онолын нээлтүүд”-ийг нь үнэлэн АНУ-ын Принстоны Их Сургуулийн профессор Жеймс
Пиблзэд, нөгөө хагасыг “нар төст одыг тойрон эргэх гарагийн нээлт”-ийг нь үнэлэн Швейцарийн Женевын Их Сургуулийн профессорМишель
Майор ба Швейцарийн Женевын Их Сургууль болон Их Британийн Кэймбрижийн Их
Сургуулийн профессор Дидье Келоз нарын дунд олгожээ.
Энэ жилийн шагнал хүртсэн нээлтүүд нь хэдий судалгаа болон сэдвийн хүрээнд
эрс өөр мэт боловч, бидний орчлон ертөнц дэх байр суурийг хэлж өгсөн нээлтүүд
юм.
Космологийн нээлтүүд
2019оны физикийн Нобелийн шагналын эзэн Профессор Жеймс Пиблзийн
космологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр асар их билээ. Тэрээр 1960-аад
онд орчлон ертөнцийн талаарх онолын судалгаагаа эхэлсэн бөгөөд тухайн үед орчлон
ертөнцийн хэмжээ болоод насны тухай зөвхөн таамаглал төдий зүйлс л байсан
бөгөөд аль нэг таамгийг батлах эсвэл үгүйсгэхэд хангалттай ажиглалт, судалгаа
байгаагүй юм. 1964 онд радио астрономич Арно Пензиас болон Роберт Вилсон нар
санаандгүй байдлаар орчлон ертөнцөөр бүхэлд нь тархсанмикродолгионыг бүртгэж
авсан ба энэ нь сансрын дэвсгэр цацраг байсан юм.Тухайн үед сансрын дэвсгэр
микро цацрагийн тухай Профессор Ж.Пиблз болон бусад судлаачдын онолын
тооцоонуудыг олж харахаас өмнө энэхүү үзэгдлийг эрдэмтэд ихэд гайхширч, учрыг
нь олохгүй байжээ.Тэгвэл Профессор Ж.Пиблз болон түүний хамтрагчид Их Тэсрэлт
болсноос 400,000 жилийн дараах үлдэгдэл цацрагийг онолоорурьдчилан таамагласан
юм. Сансрын дэвсгэр микро цацраг нь огторгуйн бүх зүгт нэгэн адил тархах ба
абсолют 0 температураас хэдхэн градусаар их боловч туйлын жигд биш юм.
Профессор Ж.Пиблзийн тооцоогоор маш бага өөрчлөлттэй хэсгүүд байх ёстой бөгөөд
уг өөрчлөлттэй хэсгүүдэд матери хуралдсан бүтцийг үзүүлэх ёстой. Уг бүтэц нь эцэстээ
одод, галактикууд, болон галактикуудын бөөгнөрөл – кластерууд болж таарсан юм. 1980
оны эхээр Профессор Ж.Пиблз орчлон ертөнц ердийн материтай харилцан үйлчлэлд
ордоггүй ч гравитацийн үйлчлэл нь галактик болон кластеруудыг татаж байдаг үл
үзэгдэх харанхуйн материар дүүрсэн байдаг гэсэн таамгийг гаргажээ. Хэдэн жилийн
дараа тэрээр өөрийн онолын загвартаа Эйнштэйний хамгийн том эндүүрэл хэмээн
хаясан байсан космологийн тогтмол буюу хожим харанхуйн энерги хэмээх
хэмжигдэхүүнийг оруулж өгсөн. Эйнштэйн уг тогтмолоо ертөнцийг статик,
хөдөлгөөнгүй тогтвортой гэж үзэн гравитацийг тэнцвэржүүлэхийн тулд оруулж ирсэн
юм. Гэвч орчлон ертөнц тэлж буйг астрономичид ажигласан. Иймээс Профессор Ж.
Пиблз уг тогтмолыг арай өөр байдлаар ашигласан бөгөөд орчлон ертөнцийг тухайн
үед бодож байснаас хавьгүй бага материтай гэдгийг харуулахад зорьж байсан юм. Сүүлийн
үеийн судалгаануудаас харагдаж байгаачлан биднийг төдийгүй од гараг,
галактикуудыг бүрдүүлэгч ердийн матери нь орчлон ертөнцийн нийт материйн
ойролцоогоор 5 хувь бөгөөд үлдсэн 95 хувь нь харанхуйн матери болон харанхуйн
энергиэс тогтдог болох нь ажиглагдаж байна.Профессор Ж. Пиблз нь сансрын
дэвсгэр микро цацрагаас эхлэн түүнээс хойшхи космологийн бүх л том нээлтүүдэд
оролцсон эрдэмтэн билээ.
Гараг ангуучлал
2019 оны физикийн Нобелийн шагналын эзэд болох Мишель МайорбаДидье Келознээлт
ч мөн гайхалтай юм. Бусад оддын орбитыг гарагууд тойрдог тухай астрономичид эртнээс
таамаглаж байлаа. Гэвч 30-аад жилийн өмнө ямар ч тийм гараг ажиглагдаагүй
байсан юм. 1992 онд астрономичид нарны аймгаас гадна орших анхны гарагуудыг
олсон боловч тэд мөхсөн одыг тойрч байсан ба амьдрал байх ямар ч боломжгүй гарагууд
байв. Зарим астрономичид гарагтай од үүсэх үзэгдэл асар ховор бөгөөд манай
нарны аймаг бол ийм асар ховор системийн нэг гэж үзэж байлаа. Энэ цаг үед профессор
М. Майорын удирдлага дор докторант оюутан Д. Келоз ажиллаж,хайлт хийх ажиглалтын
багажаа угсарч, програм бичиж байсан. Хэрэв тэд гараг олвол шууд ажиглаж/харж чадахгүй, харин тухайн одноос ирэх гэрэлд үелэн дайвалзах бүтэц
ажиглагдах ёстой байв.Гол учир нь гарагийн гравитаци одыг татах бөгөөд үүнээс
үүдэх нааш цааш хөдлөх хөдөлгөөн нь одны гэрлийн долгионы уртыг өөрчлөх ёстой.
Яг л машины дуут дохио ойртож ирэхдээ чангарч, холдон явахдаа бүдгэрдэг шиг. Гэхдээ
гараг нээсэн тохиолдол Д.Келозыг докторын зэргээ авсны дараа бүртгэгдсэн юм. 1994
онддоктор Д.Келоз тогтворгүй хөдөлгөөнтэй бүтцийг үзүүлсэнодыг олсон бөгөөд тэр
од нь 51 гэрлийн жилийн зайд орших манай нартай төстэй 51 Пегаси од байжээ. Уг одны
систем дэх гараг нь хэмжээгээрээ Бархасбадь гарагтай ойролцоо бөгөөд өөрийн
одоо 4 өдөрт бүтэн тойрдог гараг юм. Энэ нээлтэндээ доктор Д.Келоз нэг л
итгэлгүй байсан бөгөөд сайн нягталсны эцэст энэ зуур амралтаа авсан байсан профессор
М.Майорт мэдээ илгээсэн байна. Ингээд тэд дахин ажиглахад яг ижил бүтэц илэрч
байв. Ингээд 1995 оны 10-р сарын 6-нд энэхүү нээлтээ зарлажээ. Хэдий уг гарагт
амьдрал байх ямар ч боломжгүй байсан ч астрономичдад манай нарны аймагтай
төсөөт одны системийг судалж болох арга замыг нээж өгсөн юм. Уг хоёр эрхмийн
нээлтээс хойш манай Тэнгэрийн Заадас галактикт 4,000 илүү гараг олдоод байгаа
билээ. Нарны аймгаас гадуурх гарагуудыг хайх маш олон төсөл хэрэгжиж байгаа
бөгөөд хэзээ нэгэн цагт бид өөр гараг дээр амьдрал олж тун магадгүй юм.
Ийнхүү энэ жилийн физикийн нобелийн шагнал шинжлэх ухааны онолын болон
ажиглалт, туршилтын аль аль талыг хамруулж чадлаа. Нобелийн шагналыг зарлах
хурлын үеэрПрофессор Жеймс Пиблз“Ажиглалтгүйгээр онол бол хоосон. Бид онол болон
ажиглалтын хоорондын огтлолцол дээр оршиж байдаг” хэмээн хэлсэн байна.
Нийтлэлийг бичсэн:
Л. Мөнхжаргал
Физик Технологийн Хүрээлэн - Эгэл бөөм цөмийн физикийн салбар
https://www.nobelprize.org/priz…/physics/2019/press-release/