Вэбсайтын цэс
Дэлхийн шинжлэх ухааны академи (TWAS)-ын “Судалгааны ажлын амжилтын гол түлхүүр” сэдэвт сургалтанд оролцлоо.
Дэлхийн шинжлэх ухааны академи (TWAS)-ын “Судалгааны ажлын амжилтын гол түлхүүр” сэдэвт сургалтанд оролцлоо.

Хэдий маш сайн судлаач байлаа ч гэсэн амжилтанд хүрэхэд хэцүү байдаг. Судлаачийг амжилтанд хүрэхэд судалгааны ур чадвар, бүтээлч чанар зэрэг чадварууд нь чухал хэдий ч,  судалгааны грант авах хүсэлт гаргахаас шантрахгүй байх, судалгааны үр дүнгээ хэвлэн нийтлүүлэх чадвар, сэтгүүлээ зөв сонгох болон шинжлэх ухааны ёс зүйг мөрдөж, хууран мэхлэлтээс зайлсхийх нь нэн чухал юм. Тиймээс судлаачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн Шинжлэх Ухааны Академи (TWAS) нь “Судалгааны ажлын амжилтын гол түлхүүр” сэдэвт сургалт, семинарыг 2019 оны 6 дугаар сар 4-6-ны өдрүүдэд Балба улсын нийслэл Катманду хотноо зохион байгууллаа.

 

Энэхүү сургалт, семинарт Дэлхийн Шинжлэх Ухааны Академи (TWAS) –ын судалгааны төслийн грант авсан хөгжиж буй 11 орны 40 гаран төслийн удирдагч нарыг урин оролцуулжээ. Тус сургалтанд манай Физик, технологийн хүрээлэнгийн Технологийн салбарын эрхлэгч доктор С.Саран оролцоод ирлээ.

Семинарын хүрээнд “Author AID” болон зөвлөх үйлчилгээг хэрхэн оновчтой ашиглах, эрдэм шинжилгээний илтгэл тавих, хуурамч сэтгүүлүүдийг хэрхэн таних, салбар дундын судалгаа, инноваци болон хамтын ажиллагааны ач холбогдол зэрэг олон чухал сэдвээр мэдээлэл өгч, сургалт явуулжээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://twas.org/article/surprising-keys-scientific-success

Мэдээ бэлтгэсэн: Технологийн салбар



Бусад мэдээлэл