Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) сүүлийн үеийн тайланд COVID-19 цар
тахал нь дэлхийн эрчим хүчний системийн сүүлийн далан жилийн түүхэн дэх хамгийн
том цохилт үзүүлээд байна.
Олон улсын эрчим хүчний агентлагаас (ОУЭХА) сүүлийн 100 гаруй хоногийн
эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээний бодит мэдээлэл дээр тулгуурлан гаргасан
дүн шинжилгээнд дэлхийн эрчим хүчний систем 2008 оны санхүүгийн хямралын
үеийнхээс буурч агаар дах нүүрстөрөгчийн ялгарал ойролцоогоор 8 % -иар буурна
гэж “Глобал эрчим хүчний тойм”-д нийтэлжээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь нүүрс болон байгалийн хийн олборлолт
болон хэрэглээнд маш хүнд нөлөө үзүүлж байна. Тэгсэн хэдий ч энэхүү тайланд
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлт хамгийн тэсвэртэй буюу тогтвортой байгааг
цохон тэмдэглэсэн байна.
Францын Парис хотноо 2020 оны 4-р сарын 30 –нд ОУЭХА-ийн гүйцэтгэх захирал
Фатих Бирол (Fatih Birol) тавьсан илтгэлдээ “COVID-19 цар тахал нь Дэлхийн эрчим
хүчний түүхэнд байгаагүй хүнд цочрол болж байна" гэж мэдэгдэв.
“Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эрүүл мэнд болон эдийн засгийн хүнд
нөхцөлийг даган эрчим хүчний түүхий эд болох нүүрс, газрын тос болон байгалийн
хийн хэрэглээ унаж байна. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний эрчим хүч үйлдвэрлэл
урьд өмнө байгаагүйгээр тогтвортой байна.”
ОУЭХА-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол (Fatih Birol) нэмж хэлэхдээ “Дэлхийн
эрчим хүчний системийн нөлөөллийг урт хугацаагаар тодорхойлоход эрт байна.
Энэхүү хямралын дараа дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ өмнөхөөсөө тэс
өөр болно” гэж мэдэгдсэн.
Мэдээ бэлтгэсэн: ФТХ, Хэрэглээний физикийн салбарын ЭШДэдА Ш.Молор