СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭТИЙН ТӨЛӨВ
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн (IRENA – International renewable energy agency) СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮНИЙ ЗУРАГЛАЛ-Renewable energy roadmapхөтөлбөр нь олон улс болон бүс нутгийн эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх түүний үр дүнгээр дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэхэд чиглэж байгаа билээ.
Сэргээгдэх эрчим хүний зураглал (Renewable energy roadmap)
Энэхүү зураглал нь зөвхөн сэргээгдэх эрчим хүчний технологи
төдийгүй халаалтын систем, хөргөлтийн систем болон тэдгээр системийн шугам
сүлжээний судалгаанд мөн чиглэдэг. Сэргээгдэх эрчим хүчний зураглал нь
технологийн боломжит замуудад анхаарлаа төвлөрүүлэхээс гадна бусад олон
хэмжүүрийг үнэлдэг. Үүнд: Технологи, системийн өртөг, хөрөнгө оруулалт, агаарын
бохирдол, уур амьсгалтай холбоотой гадны нөлөө, CO2 ялгаруулалт,
ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлт зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд багтана. Улс
орнуудад чиглэсэн судалгааны үр дүн, үнэлгээнд үндэслэн Сэргээгдэх эрчим хүчний
зураглал боловсруулснаардэмжлэг, оновчтой үйл ажиллагаа шаардлагатай байгаа
газруудын удирдах албан тушаалтан, шийдвэр гаргагч нарт шийдэл, ойлголтуудыг
өгдөг.
Дэлхийн
сэргээгдэх эрчим хүчний хэтийн төлөв (Global renewable outlook)
Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хэтийн төлөв нь ирээдүйн
тогтвортой эрчим хүчний системийг бий болгох замыг тодорхойлж байна. Энэхүү
тайланд 2050 он хүртэлх цаг уурын өөрчлөлтөөс үүдэх хөрөнгө оруулалтууд,
шилжилтийн үед шаардлагатай бодлогын хүрээ, янз бүрийн бүс нутагт тулгарч буй
бэрхшээлүүдийг онцолсон байна. Дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг
хангахад сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг хурдасгах нь олон арван сая ажлын
байр бий болгох үндэс болно.
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA) -аас
гаргасан энэхүү цогц шинжилгээнд Парисын хэлэлцээрийн дагуу эрчим хүчний
системийг нүүрснээс хараат бус болгоход шаардлагатай хөрөнгө оруулалт,
технологийг тодорхойлсон болно. Түүнчлэн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)
ялгаруулалтыг тэг хүртэл бууруулах зорилго бүхий хамгийн хүнд хэцүү салбаруудын
нүүрсний хэрэглээнээс ангижрах хувилбаруудыг судалж байна.
Зарим гол дүгнэлт:
Ø Эрчим хүчний хэрэглээнээс ялгарах CO2-
ийн хэмжээ 2010 оны дунджаас 2020 онд 1 %
-иар өссөн байгаа нь эрүүл мэндийн асуудал, газрын тосны
үнээс хамаарсан байна. Энэ нь урт хугацааны явцад буурах хандлагатай.
Ø Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх ажлын байр 2050 он гэхэд дэлхийн хэмжээнд 42 саяд хүрч, сэргээгдэх эрчим хүчний
салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар одоогийнхоос дөрөв дахин ихэснэ.
Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ нь 21 сая, системийн уян хатан
байдал нь 15 сая ажлын байрыг нэмэгдүүлнэ.
Ø CO2ялгаруулалтыг бууруулах буюу 0
ялгаруулалттай шинэ технологи болон бизнесийн загвар боловсруулах нь хамгийн
өртөг ихтэй ажил болохоор байна.
Ø COVID-19-ийн хямралын үед засгийн газрууд хариу арга
хэмжээ авахын тулд Дэлхийн ногоон хэлэлцээрт(Global green deal) хамтран ажиллаж
сэргээгдэх эрчим хүчний үр ашгийн давуу талыг хүлээн зөвшөөрч шилжилтийг
хангаж, цэвэр, нүүрстөрөгч багатай дэлхийн эдийн засгийн хөгжлийн замыг нээх
хэрэгтэй.
Эх сурвалж:
https://irena.org/publications/2020/Apr/Global-Renewables-Outlook-2020
Мэдээ бэлтгэсэн: ФТХ, Сэргээгдэх эрчим хүчний лаборатори