Вэбсайтын цэс
Зүрхний ѳвчинд зориулан бүтээсэн нанобѳѳм агуулсан хиймэл амьсгалуур
Зүрхний ѳвчинд зориулан бүтээсэн нанобѳѳм агуулсан хиймэл амьсгалуур











(Нанобѳѳмийг амьсгалсны дараа зүрхний булчингийн ширхэглэгүүдэд шууд хүрч үйлчилж байгаа нь: Зургийг Ella Maru Studio, scientific-illustrationс.com, хийсвэр зураг.) 


    Итали, Германы хамтарсан судалгааны баг зүрхний ѳвчтэй хүмүүст зориулсан нанобѳѳм агуулсан хиймэл амьсгалуурын хэрэгсэлд хѳгжүүлэлт хийжээ. Судалгааны баг лабораторийн амьтад дээр туршилт хийх явцад хиймэл амьсгалуурт хэрхэн ѳѳрчлѳлт хийж ямар үр дүн, үзүүлэлттэй байсан тухай Science Translational Medicine сэтгүүлд ѳгүүлэл бичиж нийтлүүлжээ.

    Сүүлийн жилүүдэд нанобѳѳмүүд нь хүний биеийн тодорхой хэсэгт эмтэй хамт зѳѳвѳрлѳгдѳж, бай хэсэгтээ шууд хүрч үйлчлэх эмчилгээний аргуудын нэг болсон ба тэдгээр эмчилгээний эмийг амаар эсвэл венийн судсаар авч хэрэглэдэг. Судлаачид уламжлалт зүрхний эмийн зѳѳвѳрлѳлт нь үр дүнгүй байгаа тухай энэхүү шинэ судалгаагаараа тайлбарлажээ. Энэ шинэ аргаар нанобѳѳмүүдийг амьсгалахад зүрхний булчингийн эсүүдэд хурдан хүргэгдэж үр дүнд нь зүрхний үйл ажиллагаа сайжирсан байна.  

    Багийнхан нанобѳѳмийг шүд болон ястай тѳстэй материал байхаар бодолцож зүрхний эд эсэд шингэхэд хангалттай жижиг хэмжээтэй, мѳн эмийг хэрэгтэй газар нь зѳѳвѳрлѳхѳд хангалттай том хэмжээтэй байх хэрэгтэй гэж үзэн кальцийн фосфатыг сонгон авчээ. Үр дүнгээс нь дурьдвал зүрхний эсийн гадаргуу дээрх кальцийн сувгуудыг засч байсан бол дутагдалтай тал нь ердийн байгаа зүрхний цахилгаан идэвхийг дахин сэргээсэн байна. 

Судлаачид чихрийн шижин ѳвчнѳѳс үүдэлтэй зүрхний булчингийн ѳвчлѳл зохиомлоор бий болгосон хулгана болон хархан дээр нанобѳѳмтэй эмчилгээний эмийг ѳгч туршжээ. Үүний дараагаар тэдгээр туршилтын амьтдын зүүн ховдлоос хичнээн хэмжээний цус шахаж байгааг хэмжиж, эрүүл байгаа эсэхийг нь шалгасан байна. Эмийн эмчилгээ хийхээс ѳмнѳ хулганы зүрхний гэмтлийг шалгахад эрүүл хулганатай харьцуулахад 17 хувиар доогуур үзүүлэлттэй байжээ. Харин эмчилгээний дараа хэмжилт хийхэд 15 хувиар ѳссѳн байсан ба энэ нь бүрэн эдгэрсэнтэй ойролцоо байгааг харуулжээ. 


















(Зүрхний ѳвчтэй хүн эмтэй нанобѳѳм амьсгалж байгаа нь: Зургийг Ella Maru Studio, scientific-illustrationс.com, хийсвэр зураг.) 


    Судлаачдын мэрэгч амьтдад хийсэн туршилт амжилттай болсон болoхоор, уг туршилтаа гахайны эмийн зѳѳвѳрлѳлтийн систем дээр хийжээ (учир нь амьсгалын замын систем нь хүнтэй илүү тѳстэй), Эндээс тухайн эм ялангуяа зүрхний эдэд хэрхэн хурдан хуримтлагдаж байгааг харж болж байв. Энэ арга нь маш хурдан үйлчилж байсан ба уламжлалт эмчилгээний аргатай харьцуулахад илүү сайжруулсан үзүүлэлттэй байв. 

    Мѳн судлаачид нанобѳѳмийг амьсгалахад харх болон хулганы зүрхэнд ямар нэгэн хортой нѳлѳѳ үзүүлээгүй гэдгийг онцолжээ. Хүн дээр туршилт хийхээсээ ѳмнѳ энэ тархалтын систем нь аюулгүй гэдгийг батлахын тулд илүү их судалгаа хийх хэрэгтэй байгаа ажээ. 


Дэлгэрэнгүй мэдээлэл: Michele Miragoli et al. Inhalation of peptide-loaded nanoparticles improves heart failure, Science Translational Medicine, 2018. DOI:10.1126/scitranslmed.aan6205


Мэдээлийн эх сурвалж: https://medicalxpress.com/news/2018-01-nanoparticle-inhalant-heart-disease.html


Мэдээг бэлтгэсэн: Биофизикийн салбар ЭШДэА Т.Бадамхатан


Бусад мэдээлэл