ШАРАВ ОВОГТ РАВДАНДОРЖИЙН ТОГОО
Шинжлэх ухааны доктор (ScD),
Академич
1949
онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Соронзон”
толгой хэмээх газар төрсөн.
1959-1969
онд Бүрэнцогт сумын 7 жил, Баруун-Урт хотын
10 жилийн бүрэн дунд сургуулийг Алтан медальтай төгсчээ.
1975
онд МУИС-ийн Физик–математикийн факультетийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн.
1975-1984
онд ШУА-ийн Физик техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч,
дэд ажилтан,
1984-1995
онд ОХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-д
эрдэм шинжилгээний ахлах ажилтан,
1995
оны 7 сараас ШУА-ийн ФТХ-нд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.
ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛ:
1989 онд “10 ГэВ-ийн протон нүүрстөрөгчийн цөмийн кумулятив харилцан үйлчлэлийн судалгаа” сэдвээр физикийн ухааны доктор (PhD),
1993 онд “Релятив цөмийн мөргөлдөөн дэх хоёрдогч бөөмсийн кластерчлагдах процесс” сэдвээр ШУ-ны доктор (ScD)-ын зэргийг тус тус хамгаалсан.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЛААР
Куммулятив
эффектийг судлах туршлагын материал болох 5585 тохиолдлын стастик бүрдүүлж, шинэ
мэдээллийн сан бий болгосон. 10 ба 40 Гэв энергийн мужид адрон-цөмийн харилцан
үйлчлэлд материйн фазын шилжилт байгааг илэрүүлэв. 4 хэмжээст bik огторгуйд хоёрдогч
бөөмсийн үүсгэвэр адроны кластер илэрүүлэх шинэ “АЛТ” (Ангелов, Любимов, Тогоо) алгоритм боловсруулаад, хоёрдогч адронуудын кластерчлагдах
зүй тогтлыг анхдагч энерги, бай болон бөмбөгдөгч цөмийн атомын жингээс
хамаараххамаарлыг системчлэн судалж, адронуудын бүлээр үүсэх тулгуур асуудлыг
танин мэдэхэд чухал ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэв.
Р.Тогоо хоёрдогч бөөмсийн үүсгэвэр адроны кластер илрүүлэх арга боловсруулаад,
хоёрдогч адронуудын кластерчлах зүй тогтлыг анхдагч энерги болон бөмбөгдөгч,
бай цөмийн атомын төрлөөс хамаарах хамаарлыг системчлэн судлаж,
адронуудын бүлээр үүсэх физикийн шинжлэх ухааны тулгуур асуудлыг шийдвэрлэх, танин мэдэхэд чухал ач холбогдолтой туршлагын тулгуур судалгаа гүйцэтгэн,
орчин үеийн эгэл бөөмс,
релятив цөмийн бие даасан шинэ чиглэл гаргажээ. Тухайлбал, хоёрдогч бөөмсийн ихэнх хэсэг нь кластераар дамжин үүсдэг, хэрвээ тухайн харилцан үйлчлэлээр кумулятив адронууд болон саармаг гаж каон үүссэн тохиолдолд тэдгээрийг агуулсан кластерууд бусад түүнтэй нэгэн зэрэг үүссэн кластеруудыг бодвол их энерги шингээснийг туршлагаар тогтоов.
Р.Тогоогийн судалгаа,
шинжилгээний арга барил,
үр дүн нь дэлхийн түвшинд явагдаж,
гадаад дотоодын физикийн шинжлэх ухааны хэвлэлүүдэд
300-аад бүтээл нийтлүүлсэн бөгөөд эдгээр ажлуудад 7500 орчим удаа ишлэл хийгдээд байна.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэн,
доктор Р.Тогоо хүчтэй харилцан үйлчлэл явагдах үед цахилгаан соронзон үйлчлэл нэгэн зэрэг илэрч байгааг
4.2А ГэВ энергийн мужид анх туршлагаар батлаад,
бага энергитэй болон бага хөндлөн импульс бүхий цэнэгт мезонуудын өвөрмөц онцлогийг анхдагч энергиэс хамааруулан онолын загварчлал хийн онол-туршлагын нэгдсэн судалгаа болон 280 ба бага масстай скаляр сигма мезонуудыг 40 ГэВ энергийн мужид
пион-нүүрстөрөгчийн болон пион-нейтроны харимхай бус харилцан үйлчлэлд пион
солилцох нөхцөлд туршлагаар анх удаа ажигласан. Үүнээс гадна Дубнагийн синхротроны энергийн мужид
нүүрстөрөгч-нүүрстөрөгчийн цөмийн харилцан үйлчлэлд “гаж” s-кварк агуулсан таван кваркаас тогтсон төлвийг туршлагаар анх удаа
илрүүлсэн.
Р.Тогоо хэт их энергийн мужид хэрэгжиж байгаа олон улсын хэмжээний
ЦЕРН (CERN) -ний “ALICE” (A Large Hadronic
Collider) туршлага
болон Академич Ц.Баатарын идэвхи санаачилгаар зохион байгуулсан “УЛБА” бүлэгт
хамаарагдан МУ-ын
ШУА-ийн ФТХ ба
Герман улсын Хамбург хот дахь цөмийн судалгааны төв (DESY)-ийн H1 хамтын ажиллагааны хооронд байгуулсан гэрээний дагуу позитрон-протоны гүн харимхай бус харилцан
үйлчлэлээр эерэг пион солилцох нөхцөлд
тохирсон анхдагч протон нейтрон болох үзэгдлийн судалгааг амжилттай гүйцэтгэж байна.
Ахмад эрдэмтэн, Академич Р.Тогоодоо
улам ихийг хийж бүтээхийн
өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн
дэвшүүлье!
2019 оны 11 дүгээр сар 6
Доктор М.Цэрэнчимэд
Ирэх 2020 онд
миний мэдэж байгаааар: 1.Д.Түвдэндорж (1925-2002), 2.Д.Батсуурь (1925-1990), 3.Ч.Цэрэн (1940-2009), 4.Д.Нямаа (1940-2018), 5.Д.Найдан (1940-), 6.Ц.Баатар (1945-), 7.
Ж.Гомбосүрэн (1945-2009) нарын тэгш
ойнууд тохиох юм байна.