Вэбсайтын цэс
Богино долгионы зууханд шингэнийг халаахад үүсэх харьцангуй халалтыг бууруулах шинэ шийдэл
Богино долгионы зууханд шингэнийг халаахад үүсэх харьцангуй халалтыг бууруулах шинэ шийдэл

БОГИНО ДОЛГИОНЫ ЗУУХАНД ШИНГЭНИЙГ ХАЛААХАД ҮҮСЭХ ХАРЬЦАНГУЙ ХАЛАЛТЫГ БУУРУУЛАХ ШИНЭ ШИЙДЭЛ


Богино долгионы зууханд усыг халаах нь бусад аргаар халаахаас ялгаатай болохыг цай сонирхогчид анзаарч энэ талаар олон жилийн турш ярилцсаар ирсэн. Уламжлалт аргаар шингэнийг халаахад, савны ёроол хэсгийн шингэн түрүүлж халах ба уг үзэгдлийг конвекци гэнэ. Энэ үзэгдэл ёсоор савны ёроол дахь шингэн халах тусам нягт багасч аяганы дээд хэсэгт шилжих бол дээд хэсгийн харьцангуй хүйтэн хэсэг доошилж дулаан үүсгэгчтэй илүү ойртоно. Ингэснээр тухайн шингэн жигд температуртай болдог.

Харин богино долгионы зуухны хувьд цахилгаан орон дулаан үүсгэгч болох тул шингэн агуулсан стакан бүхэлдээ халах ба энэ тохиолдолд конвекцын үзэгдэл явагдахгүй. Үр дүнд нь стакантай шингэн жигд бус халалттай буюу дээд хэсэг доод хэсгээсээ харьцангуй халуун болдог байна. Уг жигд бус халалтын шалтгаан болон шийдлийг “Хятадын электроникын шинжлэх ухаан ба технологийн их сургууль” -ийн доктор Зенг (Zeng) -ээр ахлуулсан судлаачдын баг олж AIP Advances сэтгүүлд нийтлүүлжээ.

Стаканы ирмэгийг мөнгөөр бүрснээр тухайн хэсгийг богино долгионоос хамгаална. Ингэснээр шингэний дээд хэсэг доод хэсгээс илүү халахаас сэргийлж уламжлалт аргаар халаах үед явагдах конвекцын процесстой төстэй үзэгдлийг бий болгоно. Эцэст нь тухайн шингэн илүү жигд температуртай болно.


             


Зураг 1. Шингэн агуулсан стаканы дээд хэсгийг мөнгөөр бүрснээр, богино долгионы зууханд жигд халаах боломжтой болно.

Богино долгионы зууханд мөнгийг байрлуулах нь аюултай санаа мэт боловч, металлын бүтцийн хувьд богино долгионы зууханд хэрэглэх боломжтой тогоо болон будаа агшаагчтай адил байдлаар аюулгүй загварчилж хийсэн тул хэрэглэхэд асуудал гарахгүй. Зенгийн багийнхан энэхүү үр дүнгээ хэрэглээнд нэвтрүүлэхээр богино долгионы зуух үйлдвэрлэгчтэй хамтран ажиллаж эхлээд байна. Тиймээс бид цайгаа богино долгионоор халаадаг болох нь цаг хугацааны асуудал болоод байна.

Харин бусад хоол хүнсийг жигд халаахад конвекцын процесс явагдахгүй мөн хэрэглээнд нэвтрүүлэхэд их зардал гарж байгаа нь Зенгийн багийнхны дараагийн шийдэх сорилт болоод байна. Тэд орны түгэлтийг өөрчилж туршсан боловч үр дүнгийн маш бага ахиц олжээ. https://phys.org/news/2020-08-microwaving-liquids-techniques-issue.html

Мэдээ бэлтгэсэн: Материал судлалын салбар:

Биофизикийн лабораторийн ЭШДаА Б.Даваасүрэн


Бусад мэдээлэл