Вэбсайтын цэс
Өнгө гэж юу вэ?
Өнгө гэж юу вэ?

    Хүн төрөлхтөн өөрийн харж мэдэрж буй дэлхий ертөнцийн гайхамшигт өнгийг хадгалахын тулд хэд хэдэн арга хэрэглэсний нэг нь бидний мэдэх гэрэл зураг болоод механик камер, өнгийг тодорхойлох боломжтой дижитал багажууд юм. Зорилго нь тухайн мөчид өнгөрсөн зүйлийг гэрэл зурагт буулган дахин бүтээж хүний амьдралд тухайн агшинг мэдрүүлэх юм.

    Гэвч хүн өнгийг яаж мэдэрдэг вэ? гэдэг асуулт тун сонирхолтой. Шинжлэх ухаан тайлбарласнаар хүний нүдний мэдрэлийн эсүүд үзэгдэх гэрлийн муж буюу 400 – аас 700 нанометрт электрон соронзон долгионыг мэдэрдэг байна. Нар нь үндсэн гэрлийн эх үүсвэр бөгөөд өнгө нь үзэгдэх гэрлийн мужид өөр өөр долгионы урттай байдаг. Хүснэгт 1.















 

              Хүснэгт 1. Үзэгдэх гэрлийн мужын долгионы урт              Зураг 1. Солонго бол үзэгдэх гэрлийн хамгийн тод жишээ

    Хүний нүд ойролцоогоор 2.5 см урт, 7 орчим грам байдаг. Гэрэл хүний нүдний торлог бүрхэвч (cornea), хүүхэн хараа (pupil) болон болор (crystalline)-оор дамжин нүдний цөцгийн хальс (retina) -т хүрдэг. Хүний нүдэнд солонгон бүрхэвч (iris) гэж булчин байдаг ба энэ нь хүүхэн харааны хэмжээ болон нүдэнд ирж буй гэрлийг удирддаг байна. Хүний нүд нь цэнхэр, бор, хар, ногоон гэх мэт өнгөтэй байдаг нь солонгон бүрхэвчээс нь хамаардаг байна. Retina – гийн бүтэц торхон болон торлог эсүүдээс бүрдсэн ба гэрэл болон зургийг дүрсжүүлэх чадвартай хэсэг юм. Тухайн эсүүд нь мэдэрлээр дамжиж буй соронзон долгионыг тархины төв харах хэсэгт өгснөөр бид өнгийг ялгаж, дүрсэлж, хол ойр болон бусад жижиг хэсгүүдийг ялгаж чаддаг байна. Хүний нүд зөвхөн гэрлийг хардаг бөгөөд ямар нэгэн обьект дээр гэрэл тусан буцаж ойж ирсэн гэрэл буюу (өнгийг) хардаг байна. Тиймээс хүний нүдэнд адил өнгөтэй зүйл өөр өөр харагдах боломжтой. Жишээ нь тухайн орчны буюу өрөөний гэрэл нөлөөлж болно. Хамгийн том жишээ нь адил өнгийн 2 обьектын нэг нь сүүдэрт байхад өнгө нь өөр болдог. Зураг 2.












Зураг 2. Ижил өнгийн 2 зураг нарны гэрэл болон сүүдэрт














                               Зураг 3. Хүний нүд гэрлийг мэдрэх явц

 

Анхдагч өнгө

    Анхдагч гурван өнгө “гэрлийн анхдагч өнгө” болон “будгийн анхдагч өнгө” гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Гэрлийн анхдагч гурван өнгө нь RGB буюу (R=red /улаан, G=green /ногоон, B=blue /хөх) юм. Эдгээр өнгө нь өнгөний нэмэлт хослолуудад ашиглагддаг бөгөөд эдгээр бүх өнгийг нэмэхэд цагаан гэрэл үүснэ. Дэлгэцээр өнгийг гаргахад ард нь олон тооны маш жижиг RGB гэрлийн цэгүүд бий.

Будгийн анхдагч гурван өнгө нь CMY буюу (C=cyan /шар хөх, M=magenta /ягаавтар, Y=yellow/шар) юм. Бүх өнгөнүүдийг нь холиход харин хар өнгө гарах ба томруулдаг шилээр харвал цаана нь CMYK цэгүүд байна. 








Зураг 4. RGB болон CMYK-ийн утгууд

    Хүмүүс гол төлөв компьютерыг график дизайнд ашигладаг боловч юм хэвлэхээсээ өмнө тухайн зургийг яг жинхэнэ өнгөөрөө байгаа эсэхийг мэдэж чаддаггүй. Тиймээс ихэвчлэн өнгөний диаграмыг тохируулга хийхэд ашигладаг. Одоогоор байгаа хамгийн нийтлэг тархсан өнгөний диаграм бол Pantone-ы гаргасан Pantone GeoTM серийн өнгөний диаграм юм. Өнгөний диаграмыг ашиглахаас гадна хэрэглэгчид Adobe Photoshop/ Adobe Indesign/ Adobe Illustrator/ QuarkXPress зэрэгт ашиглаж болох дижитал санг /digital library/ татаж авч ашиглах нь өнгийг илүү нарийн дүрслэх хялбар арга юм. 











Зураг 5. Дижитал сангаас татаж авах боломжтой өнгөний диаграм бүхий Pantone GeoTM –ийн гарын авлага

Өнгөний менежмент

    Яг таг батлагдаагүй ч өнгө судлалын ухаанаар суралцаагүй хүмүүс 3000 - 5000 төрлийн өнгийг тодорхойлдог гэж үздэг бөгөөд бүгд тус тусдаа өнгөний тухай өөр өөр тайлбар, ойлголтуудтай байдаг. Жишээлбэл улаан өнгө гэхэд алиман улаан, сарнайн улаан, цусан улаан гэх мэт, харин цэнхэр өнгийг гэхэд далайн цэнхэр, тэнгэрийн цэнхэр, ягаан цэнхэр гэх мэтээр тайлбарлаж ялгадаг. Ижил өнгийг өөр өөрөөр тодорхойлдог нь харааны ялгаанаас үүдэлтэй байж болно. Өнгөний төхөөрөмжүүд мөн тус бүрийн чадамжаар өнгийг тодорхойлдог ч нийтлэг ойлголт дутмагаас өнгийг хэвлэхэд өнгө өөрчлөгдөх үр дүн гардаг. Энэ нь баталгаажсан өнгөний дараалал болон ижил тайлбартай олон төхөөрөмжүүд авч үзэх нь өнгөний профайлд чухал гэдгийг илтгэх бөгөөд өнгөний менежмент нь үүнийг хөгжүүлэх гол салбар юм. Орчин үед өнгө судлалын ухаан хөгжиж Соёлын өв, анагаах ухаан, газар тариалан, сансар судлал, компьютерын ухаан зэрэг бүхий л шинжлэх ухааны салбаруудад ашиглагдаж байна.


















                                   Зураг 6. Хөх өнгүүдийн ялгаатай ойлголт, хувилбарууд
























                                                          Зураг 7. Ялгаатай төхөөрөмжүүдийн өнгөний мэдээллүүд



Мэдээ бэлтгэсэн: Э.Батзаяа, Б.Отгонсувд ФТХ-гийн Информатикийн салбар

Ашигласан материал: Color Management: Digitization Procedures Guideline (Pei-Ying Li, Ya-Ping Wang, Lang-Hsuan Kao)



Бусад мэдээлэл