Массачусетсын Технологийн Институтийн мэдээллэсэнээр АНУ-д анх удаа лабораторийн нөхцөлд 3 оролцогчтой “Тархинаас тархи руу” оюун санааны дохиог дамжуулах болон хүлээн авах сүлжээг бий болгожээ. Туршилтыг Seattle хотын Вашингтоны их сургуулийн судлаачид явуулсан байна. Андреа Стокко болон түүний багийхан тархины үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг бүртгэх EEG сенсор мөн түүнчлэн сигналийг тархи руу шууд дамжуулж чадахуйц транскранайл (гавлын ясаар дамжин) соронзон өдөөлт бүхий төхөөрөмжүүдийг ашиглан “Тархины сүлжээ”-г бүтээсэн байна. Мөн түүнчлэн анх 2015 онд эрдэмтэд “Тархи-тархи” интерфейсээр 2 оролцогчидыг холбоход энэхүү механизмыг ашиглаж байсан юм. Уг туршилтын хүрээнд оролцогчид 20 асуултанд хариулах байсан байна.
Энэ удаад эрдэмтэд "Харилцаа"-д оролцогчдын хүрээг өргөжүүлэхээр
шийдсэн бөгөөд тэдний BrainNet хэмээн нэрлэсэн сүлжээ нь жижиг групп-д
тохиромжтой ба оролцогчид нь лабораторийн тусгаарлагдсан өрөөнд нэг нэгээр
байрлан, хамтдаа “Тетрис” шиг тоглоом тоглох дүрэмтэй байжээ. Туршилтанд
оролцогчдын үүрэг роли нь: 2 оролцогч нь тэдний өмнө байх тоглолтын талбарыг
бүхэлд нь харах, талбарын доод хэсэгт байрлалыг зөв болгохын тулд эргүүлэх
эсвэл байршил, чиглэлийг өөрчлөх зэрэг үйлдэлийг хийх бөгөөд үр дүн нь талбарын
дээд хэсэгт гарч ирнэ. 3 дах оролцогч нь тоглолтыг шууд удирдах бөгөөд
дэлгэцийн дээд хэсгийг л харах ба обьектыг хэрхэх, юу хийх шаардлагатай эсвэл
түүнийг эргүүлж өгөх эсэхээ хоёр хамтрагчаасаа “Тархи-тархи” интерфейсээр
дамжуулан хүлээн авсан сигналийн боловсруулалтад үндэслэн шийдвэрлэх.
Хоёр оролцогчоос илгээх сигнал нь “Эргүүлэх” эсвэл “ Үл Эргүүлэх” гэсэн
хоёр төрлийн сигнал байна. Эхний төрлийн сигналыг бий болгоход хүн дэлгэцэн
дээр LED гэрлийг харсанаар 15 Гц-ийн давтамж дээр нүд анивчина, харин
хоёр дох төрлийн сигналийг бий болгоход өөр нэг LED хараад
17 Гц-ын давтамж үүсгэнэ. Гэрэл цацруулалтыг ажиглахад тархи нь ижил давтамжид
цахилгаан сигнал ялгаруулдаг. EEG сенсорын өгөгдлөөс давтамжид үндэслэн
систем нь “Эргүүлэх” эсвэл “Үл Эргүүлэх” тушаал болохыг заана. Тоглогч командыг
ялгахын тулд транскранайл соронзон өдөөгч төхөөрөмжөөс түүний тархинд өгөх
импульсыг ашиглах ба энэ нь гэрэл гялбах мэт үзэгдэнэ. Үүнээс үүдэн, хэрэв
тоглогч элементийг эргүүлэх бол импульс дамжуулагдаж, үгүй бол тархинд импульс
дамжуулагдахгүй байна. Илгээгч нь тоглогч түүний өгсөн командыг зөв хүлээж
авсан эсэхийг шалгах боломжтой. Өөрөөр хэлбэл, зургын байрлал өөрчлөгдсөн
эсэхийг хянан, хэрэв шаардлагатай бол командыг давтан өгнө.
Судлаачид зөвхөн лабораторит гэлтгүй интернетээр дамжуулан үүнтэй адилаар
харилцан үйлчлэлийг зохион байгуулах боломжтой ба үүнтэй холбогдуулан “Дэлхийн
хэмжээнд тархи тархины хооронд үүлэн харилцан үйлчлэл”-ийг байгуулах хэрэгтэй
хэмээн хэлж байна.
Эх сурвалж: RIA Novosti https://ria.ru/science/20181001/1529671584.html
Мэдээ бэлтгэсэн: ФТХ, Технологийн салбар