Вэбсайтын цэс
Эрдэмтэд анхны өндөр температурын дан молекулт соронзыг нээлээ.
Эрдэмтэд анхны өндөр температурын дан молекулт соронзыг нээлээ.

Sussex – ын их сургуулийн профессор Ричард Лаяфилд / Richard Layfield /-аар удирдуулсан Хятадын Sun-Yat Sen их сургууль, Финландын Jyväskylä их сургуулиудын хамтарсан судалгааны баг соронзон мэдээллийг характеристик блокын температурын (соронзон моментблоклогдох бага температур) утга хүртэл нь хадгалах шинэ төрлийн материал болох дан молекулт соронзон (ДМС) нээжээ. Р. Лаяфилдын судалгааны баг Шинжлэх ухаан (Science) сэтгүүлд хэрхэн 77 K (шингэн азотын буцлах температур)–c их блокын температуртай ДМС гарган авсанаа тайлбарласан байна.

















                          Зураг.1 Харьцангуй өндөр температурын дан молекулт соронзын молекул бүтэц

Өмнө нь ДМС-ыг зөвхөн ховор, үнэтэй шингэн гелийгээр хөргөснөөр гарган авдаг байсан. Харин шингэн азот нь шингэн гелийтэй харьцуулахад хямд үнэтэй, гаргаж авахад хялбар бодис юм.  Профессор Р.Лаяфилд хэлэхдээ: “ДМС гарган авах нь шингэн гелийн температурын горимоос бүрэн хамаардаг байсан. Харин харьцангуй өндөр температурынДМС молекул бүтцийн загварыг бий болгосноор уг материалыг хялбархан гарган авахтүвшинд хүрээд байна. Бидний энэ үр дүн нь молекулын мэдээллийг хадгалах шинэ материалын гол саадыг давах чухал гаргалгаа юм.”


ДМС нь гаднаас үйлчлэх соронзон орны чиглэлийг соронзон орон алга болсноос хойш харьцангуй удаан хугацаанд санах чадвартай молекул юм.

Иймд ДМС молекулуудад мэдээллийг “бичсэнээр” үүнийг өндөр нягттай дижитал санах байгууламж мөн квант компьютерын микро процессорын эд ангид ашиглах зэрэг янз бүрийн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой юм. Гэвч дан молекулт соронзонгийн практик хэрэглээ нь түүний маш бага температурт ашиглагддаг шинж чанараас нь болж нилээдхязгаарлагдаж байсан. Тэдний бодит санах ойн шинж чанар нь абсолют тэг (-273°C) температураас дээш хэдхэн градус халахад л бүрэн арилдаг байна. Иймээс ДМС зөвхөн лабораторийн нөхцөлд шингэн гелигээр хөргөж л судлах боломжтой байлаа.

ДМС-ын нээлт нь ирээдүйд хард дискний овор хэмжээг нь ихэсгэхгүйгээр түүний багтаамжийг асар ихээр нэмэгдүүлэх боломжийг олгож байна.

 

Мэдээ бэлтгэсэн:  Материал судлалын салбар

Эх сурвалж:  https://phys.org/news/ 


Бусад мэдээлэл