Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Зөвлөлт болон Монголын залуучуудын найрамдлын Манжерок чуулга уулзалтын 50 жилийн ойг тэмдэглэх, Монгол Улсын ШУА болон ОХУ-ын ШУА – ийн Сибирийн салбарын Иркутскийн Шинжлэх Ухааны Төв хоорондын хамтын ажиллагааны 2010 оны санамж бичгийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Орос – Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт 2016 оны 5 дугаар сарын 16 – 21 – ний өдрүүдэд ОХУ – ын Иркутск хотноо зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтанд манай хүрээлэнгийн залуу судлаачид, Л.Сарантуяа, С.Угтахбаяр, Б.Зандан нар амжилттай оролцоод ирлээ.