Физик Технологийн Хүрээлэн болон Соёлын Өвийн Үндэсний
Төв, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран Тамирын Улаан хошууны малтлагаас
гарсан чий будагтай аяганд SEM-EDX болон FTIR (нил улаан туяаны скектроскопи)
-ийн аргаар судалгаа хийж, үр дүнг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлжээ (S.Saran,
S.Tengis, D.Nyamdorj, G.Enkhbat and Ts.Turbat. “Analysis of a lacquer cup from the Xiongnu
grave in Tamir Valley, Mongolia.”).
Уг судалгааны ажлаар Тамирын Улаан хошууны малтлагаас
гарсан чий будагтай сав суулгыг судалж, сэргээн засварлалтанд шилжүүлсэн бөгөөд
чий будагтай аяга нь тухайн цаг үедээ алтны дайтай үнэтэй эдлэл байжээ. Урьд
өмнө нь Ноён Уулын малтлага, Гол Модын малтлага, Алтай г.м. газруудаас олсон
чий будагтай сав суулгын технологийн судлагааг гадны эрдэмтэд хийсэн нь
тэдгээрийг технологийн хувьд харьцуулах боломж олгохын зэрэгцээ чий будагтай эдлэлийн
тархалтыг судлахад нэмэр болохуйц шинэлэг ажил болжээ.
Бидний судалсан чий будагтай аяганы лакны найрлаганд
хатаагч бодис илэрсэн нь Ноён Уулын малтлагаас олдсон зарим олдвортой
технологийн хувьд адил байсан бөгөөд улаан өнгөтэй будагийн найрлагад HgS, хар
өнгийн будагт малын шатаасан яс илэрч буйг тус тус тогтоосон.
Та бүхэн энэхүү өгүүллийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл
доорхи холбоосоор хандана уу.
Технологийн
салбар