КВАНТ МЕХАНИКИЙН УРЬДЧИЛАН ТААМАГЛАХ БОЛОМЖГҮЙ ШИНЖ ЧАНАРЫГ АШИГЛАН САНАМСАРГҮЙ ТООНУУДЫГ ҮҮСГЭХ
Их Британи, Герман, ОХУ-ын судлаачдын баг квант
механикийн урьдчилан таамаглах боломжгүй шинж чанарыг ашиглан санамсаргүй
тоонууд үүсгэх боломжтой төхөөрөмжийг зохион бүтээжээ. Physical Review Letters сэтгүүлд
хэвлэгдсэн нийтлэлдээ тус багийнхан квант онолын онцлогийг ашиглан санамсаргүй
тоонууд үүсгэгч төхөөрөмжийн ерөнхий бүдүүвчийг хөгжүүлсэн талаар тодорхой
тайлбарласан байна.
Компьютер судлаачид олон жилийн турш бодит санамсаргүй
тоонуудыг үүсгэх арга замыг эрэлхийлсээр ирсэн бөгөөд ихэнх гэрийн болон бизнесийн
компьютерууд дээрх санамсаргүй тоон үүсгэгч нь техник хангамжийн хязгаарлалтаас
шалтгаалан санамсаргүй зүйлээс илүү хол/алслагдсан байдаг. Санамсаргүй тоог
үүсгэх нь криптографийн үндэс суурийг бүрдүүлдэг тул чухал ач холбогдолтой юм.
Санамсаргүй биш тоонуудаар кодлогдсон мессежүүдийг хангалттай тооцооллын хүчээр
хакердах боломжтой байдаг. Энэхүү шинэ оролдлогоор судлаачид квантын ертөнцөд
санамсаргүй тооны үүсгүүр бий болгохыг зорьж байгаа аж. Бидний эргэн тойрон дахь бодит ертөнцөөс
ялгаатай нь квант орчинд жишээлбэл, урьдчилан таамаглах боломжгүй фотоны шинж
чанар гэсэн жинхэнэ санамсаргүй тохиолдлын жишээнүүдийг агуулсан байдаг. Энэхүү
шинэ оролдлогоор судлаачид энэхүү урьдаас тооцоолох боломжгүй байдлыг бодит санамсаргүй
тоонууд үүсгэгчийг бий болгохтой холбох арга замыг олсон байна.
Тус багийнханы бүтээсэн төхөөрөмж нь ерөнхий гэрлийг
хуваагчийн нэг оролт руу чиглүүлсэн лазераас бүрдсэн. Бусад оролтыг тооцоогүй.
Үүний үр дүнд тэг дохио гарч ирсэн ба дараа нь гарч буй цацрагийг бие даасан
хоёр детектор ашиглан хэмжсэн. Тэдний тохиргоонд цацраг туяа задлагч дээр ирсэн
фотон тус бүрийг дамжуулах эсвэл тусгах тэгш боломж байсан бөгөөд энэ нь
детекторуудын хийсэн хэмжилтийн ялгааг урьдчилан таамаглах боломжгүй гэсэн үг
юм. Үүнээс болоод үүссэн тоонууд нь үнэхээр санамсаргүй байсан. Судлаачид үүний дараагаар фотоны
хуваагдахаас өмнөх төлөв байдлыг хэмжих замаар өөр нэг алхам хийсэн нь тэдний төхөөрөмжийн үүсгэсэн тоонууд
үнэхээр санамсаргүй болохыг баталсан юм. Эцсийн үр дүн нь секундэд 8.05 гигабит
хурдтай, санамсаргүй тоо үүсгэх чадвартай төхөөрөмж байв. Мөн нэг онцлох зүйл бол тэдний бүтээсэн төхөөрөмжийг гарын доорх материал
ашиглан хийсэн явдал юм.
Дэлгэрэнгүй : David Drahi et al. Certified Quantum Random Numbers from Untrusted Light, Physical Review X (2020). DOI: 10.1103/PhysRevX.10.041048
Цааш судлах: https://phys.org/news/2021-01-unpredictable-nature-quantum-mechanics-random.html
Сэтгүүл: Physical Review X , Physical Review Letters
Мэдээг бэлтгэсэн: ОИЭФС ЭШДаА Б.Мөнхзаяа