Фугаку супер компьютерийн анхны загвар
2019 оны 5-р сарын 23-нд РИКЕН (RIKEN-Физик, химийн судалгааны хүрээлэн)
өөрсдийн хөгжүүлж байгаа супер компьютерийг Фугаку гэж нэрлэх болсон тухайгаа зарласан билээ. Японы Кобе мужийн Шинжлэх
Ухааны тооцооллын төвд суурилагдах Фугаку суперкомпьютер нь 2014 оноос
хөгжүүлэлт нь эхэлсэн бөгөөд Фугаку төсөл нь энэхүү суперкомпьютерийг 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэхүү супер компьютер нь дэлхийд хамгийн хурдан компьютерт тооцогдож
байсан, 8-р сараас ашиглагдахаа больсон Японы К компьютерийг орлох юм байна. Фугаку компьютер нь өмнөх үеийн компьютеруудаас тооцоолох чадвар, мөн эрчим хүч
хэмнэх дэвшилтэт чанаруудаараа 100 дахин их байх юм. Фужицу (Fujitsu)-ийн мэргэжилтнүүд болон Рикен (RIKEN) судалгааны
хүрээлэнгийн хөгжүүлэгчид АНУ-д болсон “Олон улсын
супер компьютерийн бага хурал”-ын үеэр “Бидний
үзэж байгаагаар энэхүү Фугаку супер компьютерийн
анхны загвар нь дэлхийн дээрх хамгийн өндөр хүчин чадалтай компьютер юм”
гэдгийг зарласан. РИКЕН (RIKEN), Японы Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Технологи
Спортын яамтай (MEXT) хамтран "Фугаку" супер компьютерийг COVID-19-тэй
тэмцэхэд чиглэсэн судалгааны ажилд ашиглах боломжтой хэмээн мэдэгджээ.
[2020 оны 4-р сарын 24] "Дотоод орчин дахь вирусын
дусал халдварын урьдчилан таамаглал, түүний эсрэг арга хэмжээ" нэртэй
шинэ төсөл дэвшүүлжээ. [2020 оны 4-р
сарын 17] RIKEN шинэ коронавирусын эсрэг тэмцэхэд Фугакуг туршилтын зорилгоор
ашиглах судалгааны саналыг хүлээн авсан байна. |
Мөн "Японы хамгийн том супер компьютер Фугакугийн
хамгийн чухал үүрэг даалгаврын нэг бол тооцооллын хүчин чадлыг ашиглан иргэдийн
аюулгүй байдлыг хангах, хамгаалах явдал юм" гэж РИКЕН (RIKEN) шинжлэх
ухаан тооцооллын төвийн захирал Сатоши Мацуока (Satoshi
Matsuoka) хэлжээ. Түүнчлэн Дэлхий нийтээр
тархсан COVID-19 вирустэй тэмцэхийн тулд, Фугакугийн бэлтгэл ажлыг түргэвчилж,
хурдан шуурхай нэвтрүүлэн өвчнийг оношлох, эмчлэх, халдварын тархалтаас
урьдчилан сэргийлэх болон энэхүү тахлыг эрт зогсооход хувь нэмрээ оруулна гэдэгт
найдаж байгаагаа мэдэгдсэн юм.
Фужицу ба РИКЕН (RIKEN)-ний судалгааны багийн хамтран
бүтээсэн Фугаку (Fugaku) (1) супер компьютерын анхны загвар нь дэлхийн чансааны
эрчим хүчний хэмнэлтэд суурилсан супер компьютеруудын 11-р сарын жагсаалтад (Green500)-т
1-рт жагсжээ.
Эх сурвалж:
https://www.r-ccs.riken.jp/en/topics/fugaku-coronavirus.html
https://www.r-ccs.riken.jp/en/postk/project
https://www.riken.jp/en/news_pubs/news/2020/20200407_1/index.html
https://en.wikipedia.org/wiki/Fugaku_(supercomputer)
Мэдээг бэлтгэсэн: Онолын ба Их энергийн физикийн салбар,
ЭШДаА Б.Мөнхзаяа