Альтернатив гарчиг: Макромолекул пептид
Уураг нь бүх амьд организмд агуулагддаг өндөр нэгдэлт молекул юм. Уураг нь маш өндөр тэжээлийн чанартай ба амьдралын чухал химийн процессуудад оролцдог. XIX зууны эхэнд химичид уургийг организмд чухал болохыг хүлээн зөвшөөрсөн. Шведийн химич Jöns Jacob Berzelius 1938 онд Грекийн proteios гэдэг үгнээс уураг буюу protein гэх нэршлийг (томьёоллыг) санал болгосон, “өмч хөрөнгийн анхны газар” гэсэн утгатай. Уургууд нь зүйл бүрт өвөрмөц онцлогтой байна, тухайлбал нэг зүйл дэх уургууд өөр нэг зүйлийнхээс ялгаатай. Тэд мөн эрхтэнд тодорхой онцлогтой, тухайлбал булчингийн уургууд нь тархи, элэг зэрэг бусад эрхтэнд агуулагдах уургуудаас ялгаатай тохиолддог.
Зураг 1: Уургийн синтезийн транскрипцийн шатыг харуулав. Энд, улбар шар нь рибосом, ногоон нь амин хүчлийн дараалал бол хар хөх утаслаг нь мэдээллийн РНХ, хар утаслаг гогцоо нь тээвэрлэгч РНХ болно.
Уургийн молекулийг сахар болон давсны молекултай харьцуулахад илүү том, олон амин хүчлүүд урт гинж хэлбэртэйгээр хамтдаа холбогдсон бүрдэлтэй, олон шүрүүдийг утсаар хэлхсэн мэт байдаг. Уургийн бүрдэлд 20 ялгаатай амин хүчлүүд оролцоно. Төсөөтэй үүрэгтэй уургууд нь төсөөтэй амин хүчлийн бүрэлдэхүүн буюу дараалалтай байна. Амин хүчлийн дарааллаас уургийн бүх үүргийг тайлбарлах хараахан боломжгүй ч, бүтэц ба үүргийн хооронд хамаарал байгаа нь уургийг бүрдүүлэгч амин хүчлүүдийн шинж чанартай холбоотой юм.
Зураг 2: Амин хүчлээс бүрдэх пептидийн молекул бүтэц. Энд, улаан нь нүүрс ус, ногоон нь азот, шар нь хүчилтөрөгч, хөх нь устөрөгч болно.
Ургамалд бүх амин хүчил нийлэгждэг бол амьтанд харин
үгүй, амьдрахад зайлшгүй байх ёстой нь нийлэгждэг. Ургамал нь органик биш
тэжээлүүд болох азот, кали, бусад зайлшгүй байх бодисууд агуулсан орчинд ургаж
чадна. Ургамал нь агаар дахь нүүрсхүчлийн хийг ашиглаж фотосинтезийн процессийн
үед нүүрс ус гэх мэт органик нэгдэлүүдийг бий болгодог. Гэтэл амьтад гадны эх үүсвэрээс органик тэжээлээ олж
авдаг. Ихэнх ургамлын уургийн агууламж бага учир, амьтдад ургамлын материал
илүү их хэмжээгээр шаардагддаг. Жишээ нь анааш зөвхөн ургамлын материал идэн
түүнээсээ шаардлагатай амин хүчлээ олж авдаг. Хивдэггүй амьтад тухайлбал хүмүүс
амьтны гаралтай бүтээгдэхүүн болох мах, сүү, өндөг гэх мэтээс голдуу уургаа олж
авдаг. Буурцагт ургамлын үр нь уургаар баялаг тул хүнсэндээ хэргэлвэл сайн.
Амьтны эрхтэн дэх уургийн агуулга нь цусны плазмынхаас
байнга өндөр байдаг. Жишээлбэр булчингийн 30 процент, элгэний 20 – 30 процент, улаан цусны эсэд 30 процент нь уураг
байдаг. Уураг нь үс, яс зэрэг ус бага агуулдаг бусад эрхтэнд өндөр
проценттайгаар олдсон. Амьтанд пептид,
сул амин хүчлүүдийн тоо хэмжээ нь багасахын хэрээр уураг нэмэгддэг. Уургийн
молекул нь эс дотор ДНХ –ийн нуклейн хүчлийн дарааллаас трансляц ба
транскрипцийн шат дамжин рибосомд амин хүчлийн дараалал нийлэгждэг.
Мэдээ бэлтгэсэн: Информатикийн салбар
Эх сурвалж: https://www.britannica.com/science/protein#ref72520