ФИЗИК,
ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН 60 ЖИЛИЙН
ОЙН БАЯРЫН
ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Шинжлэх Ухааны Академийн
ууган хүрээлэнгүүдийн нэг Физик, Технологийн Хүрээлэн байгуулагдсаны түүхт 60
жилийн ойн баярын хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
ФТХ-ийн хурлын танхимд
зохион байгуулагдлаа.
Баярын хуралд ШУА –ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар баяр хүргэж үг хэллээ. Баярын хуралд Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г. Манлайжав, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С. Дэмбэрэл, “БУЯН” ХХК -ийн захирал, цөмийн физикч Б. Жаргалсайхан, МУИС -ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Улам-Оргих, ШУА-ийн МТТХ -ийн захирал, доктор Д.Ууганбаатар, ШУА-ийн Инкубаторын төвийн захирал Ч.Батсүх, Биофизикч Ц. Даваадорж, Монгол Улсын Гавьяат багш, биофизикч Б.Алтангэрэл, Монгол Улсын Гавьяат багш, физикч Л.Бямбажаргал нарын зочид баярын мэндчилгээ дэвшүүлж, сэтгэлийн бэлэг гардуулав. Түүнчлэн ШУТИС- ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Физик тэнхимийн эрдэмтэн багш нараас баярын мэндчилгээ ирүүллээ.
Баярын хурлын үеэр Энергийн
судалгааны лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Л.Сарантуяа
БШУЯ –ны “Жуух бичиг” -ээр, нэр бүхий ажилтнууд ШУА -ийн “Жуух бичиг” -ээр, “БУЯН” ХХК -ийн нэрэмжит шагналаар 10 ажилтан шагнуулав. Хүрээлэнгийн
захиргаанаас 60 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад эрдэмтэд, 60 жил ойг угтаж,
хамт олноо манлайлан ажилласан ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
Хүрээлэнгийн “Физикийн Их Семинар” –ыг санаачлан, улмаар 40 жил семинарыг удирдсан Онолын ба их энергийн физикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Шархүүд хүндэтгэл үзүүлж, талархал гардуулав.