Вэбсайтын цэс
ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ

ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


ШУА - ийн Физик, технологийн хүрээлэнгийн түүхт 60 жилийн ойд зориулсан   МОНГОЛЫН ФИЗИКИЙН НИЙГЭМЛЭГ -ийн эрдэм шинжилгээний бага хурал 11 дүгээр сарын 18 -19 өдрүүдэд цахим болон танхимаар амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлыг нээж ШУА -ийн Физик, Технологийн Хүрээлэнгийн захирал, Монголын Физикийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич Ж.Даваасамбуу,  ШУА -ийн  Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид нар үг хэлж, эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод баяр хүргэж,  амжилт хүслээ.




                        


Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Баатар “Монголын физикийн шинжлэх ухааны хөгжил” сэдвээр хүндэтгэлийн илтгэл тавив. Уг эрдэм шинжилгээний бага хурал нь лазерын физик,  онолын болон их энергийн физик, материал судлал, биофизик гэсэн  салбар хуралдаантайгаар зохион байгуулагдаж, хуралд аман болон ханын 60 гаруй илтгэл тавьж, хэлэлцүүлсэн болно. Энэ жилийн хурлын онцлог нь  гадаадын эрдэмтэн судлаачдаас гадна Монгол улсаас гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж, амьдарч байгаа физикч эрдэмтэд олноор оролцсон явдал байлаа.

Хуралд АНУ-ын Миссиссипийн  улсын их сургуулийн багш, профессор Г. Ариунболд, БНСУ -ын Инчеоны Их сургуулийн профессор Д. Одхүү, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн  Онолын физикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Ганболд, АНУ -ын Тэнгисийн цэргийн судалгааны лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ж.Баттогтох, АНУ -ын Теннесси мужийн Ок-Риджийн Үндэсний лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х.Одбадрах, Канад улсын МкГилл их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн профессор Ц. Гантөмөр нар илтгэл тавьсан юм.




                                


Хуралд  манай  олон залуу судлаачид, залуу докторууд  илтгэл тавин хэлэлцүүлснээс ОХУ -ын Дубна дахь ЦШНИ -ийн Нейтроны физикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант А.Бадмаараг, Хэмжил зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Д.Өнөрбилэг нарын илтгэл шалгарч,  Монголын Физикийн Нийгэмлэгийн  “Шилдэг илтгэл” -ийн шагналыг гардан авсан юм.






Бусад мэдээлэл