Вэбсайтын цэс
2021 ОНЫ ФИЗИКИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛТАН ТОДОРЛОО
 2021 ОНЫ ФИЗИКИЙН САЛБАРЫН  НОБЕЛИЙН ШАГНАЛТАН ТОДОРЛОО


2021 ОНЫ ФИЗИКИЙН САЛБАРЫН

НОБЕЛИЙН ШАГНАЛТАН ТОДОРЛОО


Энэ мягмар гаригт Нобелийн шагналыг олгодог Шведийн шинжлэх ухааны академийн гишүүдийн зүгээс дараах гурван эрдэмтэнд Физикийн чиглэлээр Нобелийн шагнал хүртээлээ. https://www.youtube.com/watch?v=LJJoPCtgpQI&ab_channel=NobelPrize

Япон гаралтай эрдэмтэн Сюкуро Манабе(Syukuro Manabe), Герман улсын иргэн Клаус Хасселманн (Klaus Hasselmann) нарт “the physical modeling of Earth's climate, quantifying variability and reliably predicting global warming – Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн физик загварчлал, дэлхийн дулаарлыг урьдчилан таамаглах” чиглэлээр хийсэн судалгааны ажилд Физикийн салбарын нобелийн шагналын нэг хагасыг өгсөн бол нөгөө хагас шагналыг Италийн физикч Жиоржио Паризи (Giorgio Parisi) –д "the discovery of the interplay of disorder and fluctuations in physical systems from atomic to planetary scales – Атомоос гариг ертөнцийн хэмжээс хүртэлх физик системийн эмх замбараагүй байдал, хэлбэлзлийн харилцан үйлчлэлийн нээлт" хийсэн гавьяаг үнэлж хүртээжээ. Эдгээр Нобелийн шагналтан эрдэмтэд нь физикийн хамгийн нарийн төвөгтэй системүүдийг судалгааны объектоо болгон авсан ба уур амьсгалын өөрчлөлт – дэлхийн дулаарал нь зөвхөн нэг жишээ нь юм. 


   

   

Энэ жилийн физикийн нобелийн шагнал нь хамгийн нарийн төвөгтэй, эмх замбараагүй системийг урьдчилан таамаглахуйц, ажиглалт судалгаа-загварчлалын ажилд олгогдсон юм. Паризийн ажил нь эгэл бөөмсийн хүрээнд буюу илүү тулгуур ойлголт, хүн төрөлхтөний танин мэдэхүйн цар хүрээг тэлсэн шинж чанартай байдаг бол Манабе, Хасселман нарын бүтээл нь өдөр бүр бид сонсдог, санаа зовдог дэлхийн дулаарал – уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлох загварчлал юм.

Аливаа байгалийн эмх замбараагүй, нарийн төвөгтэй процессыг физикчид загварчлал, компьютерын симуляцийн аргаар урьдчилан, тодорхой тайлбарладаг. Тэгвэл өнөөдөр дэлхийн цаг уурын өөрчлөлтийн загварчлал, дэлхийн дулаарлыг найдвартай урьдчилан таамаглах ажлын үр нөлөөгөөр долоо хоногийн турш цаг агаарыг урьдчилан таамаглаж, цаг уур, байгалийн өөрчлөлтийн талаар хэдэн жилийн өмнөөс сэрэмжлүүлэх боломж бүрдэж байна. Эдгээр физик загварчлалууд нь дэлхийн дулаарлын хэмжээ, хурдыг урьдчилан таамаглах боломжийг бидэнд олгосон бөгөөд үүнд далайн түвшний нэмэгдэл, хур тунадасны хэмжээ, хүчтэй хар салхи гэх мэт зарим муу үр дагавруудыг ч урьдчилан тооцоолох, боломжийг бидэнд олгож байна.

Хүн төрөлхтөнд дэлхийн дулаарал – уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийн үндэс суурийг тавьсан хүмүүс бол 90 настай Манабе, 89 настай Хасселманн нар юм. 1960 –аад оноос эхлэн АНУ-ын Нью Жерси мужийн Принстоны их сургуульд байрладаг судалгааны лабораторид Манабе “Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ ихсэх нь дэлхийн гадаргын дулааныг нэмэгдүүлж, өнөөгийн уур амьсгалын өөрчлөлт – дэлхийн дулаарлын үндэс болж байгааг тодорхойлсон”. Үүнээс даруй арав гаруй жилийн дараа Герман улсын Хамбург хотын Макс Планкийн нэрэмжит цаг уурын хүрээлэнгийн судлаач Хасселманн нь цаг уурын энэхүү эмх замбараагүй өөрчлөлтийг илүү найдвартай тодорхой физик загварчлалаар тайлбарлахаар оролдсон нь энэхүү ажлыг улам боловсронгуй болгох суурийг нь тавьжээ. Тэрээр мөн дэлхийн дулаарал – цаг уурын өөрчлөлтөнд хүний оролцоо хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны ажил хийсэн. Харин Ромын Сапиенза их сургуулийн эрдэмтэн Паризи нь “Нарийн төвөгтэй системийг тодорхойлох физик, математикийн загвар бүтээсэн” нь математик, биологи, анагаах ухаан, тархи судлал, техник автомашины олон салбарт үр өгөөжөө өгчээ.

Энэхүү шагнал болвоос яах аргагүй физикчдийн шагнал юм. Учир нь цаг уурын өөрчлөлтийн загварчлал нь сайн физик онол, физикийн гүн мэдлэг дээр суурилсан юм гэж Шведийн шинжлэх ухааны академи мэдэгдсэн юм.


  1. https://www.nobelprize.org/prizes/physics/2021/summary/

  2. https://phys.org/news/2021-10-nobel-prize-physics-awarded-scientists.html?fbclid=IwAR0jh5a-q3zSl2yXBJm6YBVE186cU1vkj32SlyNBIriG4lkM5HS19Y0BSb0




Бусад мэдээлэл