Вэбсайтын цэс
ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө
ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө

Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Физик, технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөр амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгийг их дээд сургуулийн оюутнуудад болон дунд сургуулийн сурагчдад гэсэн хоёр янзаар зохион байгуулав. Үдээс өмнөх хэсэгт физикийн шинжлэх ухаанаар суралцаж байгаа оюутнуудад зориулан Физикийн шинжлэх ухааны орчин үеийн нээлтүүд, Мэдээлэл технологийн орчин үеийн чиг хандлага, Математик микроскоп” сэдэвт сонирхолтой сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв. Харин 14:00 цагаас Физик мэргэжил юуг судалдаг вэ?”, “Юмсын интернетсэдэвт танин мэдэхүйн лекцийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан уншлаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгт ирсэн зочдод тус хүрээлэнгийн ажилтнуудын бүтээлүүдээр гаргасан үзэсгэлэн, Нано материалын лаборатори, Шил, шилэн бүтээгдэхүүний технологийн лабораториудын үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүдтэй танилцууллаа.

Тус хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгт ШУТИС, МУИС-ийн физикийн ангийн оюутнууд болон Хошиминий нэрэмжит 14-р сургуулийн ахлах ангийн сурагчид хүрэлцэн ирж оролцов.





























































































Бусад мэдээлэл