Вэбсайтын цэс
ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


OХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол улсын эрдэмтдийн хамтран зохион байгуулдаг Олон Улсын Материал судлалын 9дэх удаагийн хурал 2020 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.Энэхүү хурлын зорилго нь материал судлалын чиглэлээр ажиллаж байгаа хөрш орнуудын эрдэмтдийг нэг дор цуглуулан сүүлийн үеийн судалгааны үр дүн, санал бодлоо солилцох, хамтын ажиллагааг дэмжих юм. Энэ жил тус хурал нь КОВИД19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдлаа. ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-оос оролцогчид өөрсдийн илтгэлүүдээ цахимаар илтгэсэн.Хуралд нийт 34 илтгэл, 28 ханын илтгэл хэлэлцсэн нь өмнөх жилүүдийнхээс илтгэгчдийн тоо өссөн давуу талтай байлаа. Тус хурлаар хэлэлцсэн шилдэг  илтгэлүүд нь сүүлийн 3 жилд “Solid State Phenomena” сэтгүүлд хэвлэгдэж байсан бол энэ жилээс эхлэн “Material Science Forum” сэтгүүлд хэвлүүлэхээр гэрээ байгуулсан талаар хурлын зохион байгуулагч профессор Ж.Даваасамбуу хэлсэн бөгөөд жил ирэх тусам хэлэлцэж байгаа илтгэлүүд болон судлаачдын чанар сайжирч  байгааг дурдсан юм.

 

 

Мэдээ бэлтгэсэн: Материал судлалын салбарын ЭШДаА Б.Болормаа

 


Бусад мэдээлэл