Нарны зайн технологийн шинэ хэрэглээнүүд
1. Хөвөгч нарны зай (‘floatovoltaics’)
Нарны зайн хавтан өдрөөс өдөрт хямд, илүү үр ашигтай болж байна. Үүнийг дагаад хэрэглээ ч мөн олон янз байна. Тэрний нэг том төлөөлөл нь хөвөгч нарны зайн технологи юм. Хөвөгч нарны зай нь том газар нутаг эзлэхгүй ба үл хөдлөх хөрөнгө шаардагдахгүйгээр асар их хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болсон байна. Түүнчлэн судалгаагаар хөвөгч нарны хавтангуудын эрчим хүчний үйлдвэрлэл нь усны хөргөлтийн нөлөөллөөс болж 10% -иар их байдаг байна.
Нарны зай нь агаарын солилцоог хязгаарлаж, усны гадаргуугаас нарны гэрлийг хаадаг тул ууршилт болон усны алдагдлыг бууруулдаг. Мөн хөвж буй нарны зайн станц нь замаг ургахаас урьдчилан сэргийлж, ус цэвэрлэх зардлыг бууруулдаг.
2. BIPV нарны технологи (Building integrated Photovoltaic)
Барилгад суурилсан нарны зай нь дээвэр, фасад, гэрлийн систем зэрэг барилгын архитектуртай нарийн уялддаг. Уламжлалт нарны PV хавтангаас ялгаатай нь BIPV нь байшингийн дизайныг илүү чамин харагдуулж чаддаг.
Мэдээж чамин хээнцэр харагдах нь дангаараа нарны зай худалдан авагчдад хангалтгүй юм. BIPV нарны хавтангийн систем нь барилгын материал, цахилгаан эрчим хүчний зардлыг хэмнэх боломжийг олгодог.
Мөн BIPV технологи нь барилгын фасад, террас, сүүдрэвч зэрэгт ашиглагдахад дараах давуу талыг өгдөг.
Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх
Дулаан болон дуу тусгаарлагч
Байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч
Үнэгүй цахилгаан эрчим хүч
3. PVNB нарны дуу чимээ дарагч (Photovoltaic noise barrier)
АНУ-ын хурдны зам дахь дуу чимээ нь хүн бүрийн анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ асуудлыг даван туулахын тулд 48 муж ойролцоогоор 3000 миль хурдны замын дуу чимээ дарагч барьсан байна. Дуу чимээг дарахаас гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй байхаар зохион бүтээхийг оролдож байсан хэдий ч АНУ-ын Эрчим хүчний яамны зорилго нь тогтвортой эрчим хүч үйлдвэрлэх замаар дуу чимээг бууруулах чиглэлээр өөрчлөгдсөн байна.
АНУ-д дуу чимээний саадыг өргөн ашигладаг тул эдгээрээс нарны энерги үйлдвэрлэх боломж жилд 400 гигаватт цаг (ГВт цаг) юм. Энэ нь ойролцоогоор 37,000 байшингийн жилийн цахилгааны хэрэглээтэй тэнцэж байна.
https://www.solarreviews.com/blog/solar-panel-technologies-that-will-revolutionize-energy-production