ШУА, Физик, технологийн хүрээлэнгийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторит
2019 оноос эхлэн барилгын дулааны алдагдал болон материалын дулааны эсэргүүцэл
зэргийг сүүлийн үеийн дэвшилтэт багажаар тодорхойлж байна.
Сэргээгдэх эрчим хүчний лаборатори нь барилгын дулааны алдагдлыг дулааны
урсгал хэмжигч болон температур мэдрэгчийн тусламжтайгаар ISO
9869 стандартын дагуу тодорхойлж
байна.
Мөн материалын дулааны эсэргүүцлийг дулааны урсгал хэмжигчийн
тусламжтайгаар ISO 9869 болон дулааны урсгал хэмжигчийн стандарт болох ASTM
1046 (American Society of the International Association for Testing and
Materials), ASTM 1155, ASTM 1041
стандартын дагуу тодорхойж байна.
Жишээ болгон энгийн (агаар) дүүргэгчтэй гурван давхар шиллэгээтэй цонх болон аргон дүүргэгчтэй гурван давхар шиллэгээтэй цонхны дулаан нэвтрүүлэлтийн коэффициентийг тооцсон үр дүнг үзүүллээ.
Мэдээ бэлтгэсэн:
ФТХ, Хэрэглээний физикийн салбарын ЭШДэдА Ш.Молор