ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт 2018 оны 3 сарын 27-нд шинэ супер компьютер ашиглалтанд орууллаа. Энэ супер компьютерыг Мэдээллийн технологийн лабораторийн захирал агсан Николай Николаевич Говоруны нэрээр нэрлэжээ. Энэхүү супер компьютерыг тус институтэд хэрэгжиж буй цөмийн физикийн онол болон хавсрага судалгааны ажлуудыг эрчимжүүлэх, мөн NICA (Nuclotron-based Ion Collider fAcility) мега төсөлд ашиглах зорилгоор бүтээжээ.
Супер компьютер Говоруны тооцоолох хүчин чадал
нь 1 петафлопс/секунд буюу нэг секундэд нэг тунамал
(квадриллион) үйлдэл хийх боломжтой байна. Ингэснээр ОХУ болон ТУХН-ын орнуудын
хамгийн хүчирхэг 50 супер компьютерын тоонд багтаж чаджээ. Мэдээллийн
технологийн лабораторийн захирал И.И.Кореньков супер компьютерын хүчин чадлыг
цаашид хэд дахин ихэсгэх боломжтойг тэмдэглэсэн.
ОХУ-ын Боловсролын яамны дэд сайд, академич Г.В.Трубников нээлтийн
үеэр үг хэлэхдээ энэхүү супер компьютер нь ЦШНИ болон гишүүн улсуудад хэрэгжиж
буй судалгааны ажилд бүрэн зориулагдах болохыг онцлон тэмдэглэсэн байна. Манай
улс 1957 онд ЦШНИ-ийн бүрэн эрхт гишүүн болсон билээ.
Эх сурвалж: http://www.jinr.ru/posts/jinr-supercomputer-one-of-the-50-most-powerful-in-russia/